25-ны өдөр Кубаас Хятадад суугаа элчин сайд Алберто Жесус Блансо Слива манай радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, ХКН-ын 18-р их хурал Хятад улсын улс төр, эдийн засаг, нийгмийн урагш хөгжих шинэ гараа болж байна гэжээ.
ХКН ба Кубийн коммунист нам урт удаан хугацааны уламжлалт найрамдалтай. Өнгөрсөн 10 жилийн турш, Хоёр намын солилцоо баялаг агуулгатай болж, өндөр дээд хэмжээний айлчлал олшрон, улс төрийн итгэлцлийг байгуулж, эдийн засаг худалдааг хөгжүүлэхэд сайн сайхан үндэс суурийг хангасан юм гэж тэр хэлэв. \орчуулсан Урьхан\