Бээжинд гэрэл зургийн үзэсгэлэн болов
Хятадын Олон Улсын Радио (GMT+08:00) 2012-10-26 19:02:12
"Шинжлэх ухааны хөгжил, гэрэл цацрангуй ололт амжилт" том хэлбэрийн гэрэл зургийн үзэсгэлэн 26-ны үдээс өмнө Бээжингийн үзэсгэлэнгийн ордонд нээгдсэн байна. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Ли Чянчүнь нээлтийн ёслолд оролцсон бөгөөд үзэсгэлэн нээгдэхийг зарлажээ.
ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга, ХКН-ын төв хорооны суртал ухуулгын хэлтсийн дарга Лю Юншань хэлэхдээ, гэрэл зургийн үзэсгэлэн нь Хятадын социалист эдийн засгийн байгуулалт, улс төр, соёл, нийгмийн байгуулалт тэрчлэн экологи соёл иргэншлийн байгуулалт болон намын байгуулалтын олсон асар их ололт амжилтыг дэлгэн үзүүлэхээр дамжин, шинжлэх ухааны хөгжлийн амжилттай хэрэгжилтийг бүрмөсөн тусгаж, мөн шинжлэх ухааны хөгжил нь хүмүүсийн үйлдвэрлэл амьдралд асар их өөрчлөлт авчирсныг бодтой тусгасан байна гэжээ. \Р\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл