|
|
||
Бүх Хятадын цаг уурын шинжлэх ухааныг дэлгэрүүлэх 4 дэх удаагийн хурал 26-ны өдөр Бээжинд зохиогдож, Хятадын цаг уурын үндэсний газрын дарга Жэн Гүөгуан хурал дээр үг хэлэхдээ, цаг уурын шинжлэх ухааны мэдлэгийг дэлгэрүүлэх гэдэг нь олон нийтийн цаг уурын үйлчилгээг хөгжүүлж, цаг агаарын гамшгаас сэргийлэх, бууруулах тулгам шаардлагыг эрчимжүүлэхийг хэлж байгаа бөгөөд цаг уурын орчин үежилтийг харуулсан чухал үзүүлэлт юм. "12-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд, цаг уурын үндэсний газар цаг уурын шинжлэх ухааны мэдлэгийг дэлгэрүүлэх үйлчилгээний ажлыг үргэлжлүүлэн эрчимжүүлнэ гэлээ.
Тэрээр хэлэхдээ, өнөөгийн байдлаар Хятадын цаг уурын шинжлэх ухааны мэдлэгийг дэлгэрүүлэх болон олон нийтийн хэрэгцээ шаардлагын хооронд ихээхэн зөрөө оршиж байна, тухайлбал цаг уурын шинжлэх ухааны мэдлэгийг дэлгэрүүлэх нийгмийн үйлчилгээний систем бүрэн төгөлдөржөөгүй, шинжлэх ухааны мэдлэгийг дэлгэрүүлэх чадавх бүхий бүс нутгуудын хөгжил тэнцвэргүй, шинжлэх ухааны мэдлэгийг дэлгэрүүлэх боловсон хүчний нөөц бага болон механизмыг оруулах зэрэг тал дээр сайжруулах шаардлагатай байна.
"12-р таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд, Хятадын цаг уурын үндэсний газар шинжлэх ухааны мэдлэгийг дэлгэрүүлэх бүтээгдэхүүнийг боловсруулах, тусгай талбай бааз байгуулах, үлгэр жишээ төслийг хэрэгжүүлэх, цаг уурын сурталчилгаа болон шинжлэх ухааны мэдлэгийг дэлгэрүүлэх төв чадавхыг бүтээн байгуулах зэрэг 4 гол төслүүдийг хэрэгжүүлэх юм байна. \Н. Пүрэвжав орчуулав\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |