![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
10-р сарын 25-ны өдрийн 23 цаг 33минутад Хятадын Ши Чаны хиймэл дагуул хөөргөх төвөөс Чан Жэн-3-C зөөгч пуужингаар Бэй Дөү навигацийн системийн нэгэн хиймэл дагуулыг хөөргөж, төлөвлөсөн ёсоор тойрог замд нь оруулсан байна.
Уг хиймэл дагуул үүнээс өмнө хөөргөсөн Бэй Дүө навигацийн 15 дагуултай хамт навигацийн сүлжээг үүсгэн, бүс нутагт үйлчлэх чадвартай болох юм байна. Төлөвлөгөө ёсоор, Бэй Дүө навигацийн систем ирэх оны эхээр Ази Номхон далайн ихэнх нутагт албан ёсоор үйлчилгээ үзүүлэх юм байна.
Бэй Дүө навигацийн системийг Хятад улс бие даан судлан бүтээж, ажиллуулж байгаа бөгөөд дэлхийн бусад навигацийн хиймэл дагуулын системтэй хослуулан ашиглаж болох дэлхийн хиймэл дагуулын систем болох юм. Уг систем нь өндөр нарийвчлалтай, найдвартай байрлал тогтоох, замчлах, цаг тогтоох үйлчилгээгээр хангахаас гадна, богино хэмжээний текстэн мэдээллээр хангах чадвартай. Хятад улсын аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн хөгжилтэй салшгүй холбоотой сансрын орон зайн мэдээллийн дэд бүтцийн бааз болно. \Э. Г\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |