![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятад улс 30 гаруй жилийн өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсний дараа, хөгжлийн явцдаа зөндөө олон асуудал, зөрчлүүдтэй тулгарч байсан юм. Хятад улс эдгээр хүндрэлтэй асуудлыг хэрхэн зохицуулах, тэрчлэн Хятад улсын эдийн засаг зөөлөн газардаж чадах зэрэг нь олон улсын улс төр, эдийн засгийн салбарын эрдэмтэн мэргэжилтнүүдийн анхаарлыг үргэлж татаж байдаг юм. Энд хэлэхэд, Хятад улс ч өөрчлөлт нээлтээ улам гүнзгийрүүлж, эдгээр зөрчилтэй асуудлуудыг зохицуулах хэрэгтэй байгаа юм. Аливаа нөхцөл байдалд өөрчлөлт нээлттэй бодлогын гол чухал талыг баримтлан гүнзгийрүүлэх нь тал бүрийн бөгөөд зохицолтой, тогтвортой хөгжлийг хангах шинжлэх ухаанч хөгжлийн үзэл баримтлал болох юм.
Олны хэлээд байгаа "өөрчлөлтийн хүндрэл бэрхшээл" гэдэг нь үнэндээ Хятад улс өөрчлөлт шинэчлэл, нээлттэй бодлого хэрэгжүүлсний дараа, дээд давхаргын их олон барилга нь маш түргэн хөгжиж байгаа эдийн засгийн суурьтай зохицож амжихгүй болсны улмаас нэгэн зүйлийн хязгаарлалт үүсэхийг хэлж байгаа юм. Энэ нь яг нэг хүүхэд хэдэн жилийн дараа өсөж том хүн болсон боловч түүний биед нь мөн л бага балчир үеийнх нь хувцсыг өмсүүлээд байгаатай адилхан юм. Хятад улс энэ онд Вэньжөүд банк санхүүгийн салбарын өөрчлөлтийн туршилт хийсэн нь өөрчлөлтийг үргэлжлүүлэх бас нэгэн амжилттай үйл ажиллагаа болох юм.
Жэжян муж бол Хятадын иргэний эрхлэлтийн эдийн засгийн хөгжил хамгийн түргэн хөгжиж буй муж байж, харин Вэньжөү нь тус мужийн иргэний эрхлэлттэй эдийн засаг хамгийн түргэн хөгжсөн бүс нутаг болох юм. Сүүлийн үед, тус хотын хэсэг аж ахуйн нэгжийн эзэд хөрөнгө мөнгөний дутагдлаас болж дампуурал зарласан явдал нь Хятадын төв засгийн газрын анхаарлыг татаж, ерөнхий сайд Вэнь Жябаогийн Жэжян муж, Вэньжөү хотын аялал нь Вэньжөүгийн банк санхүүгийн өөрчлөлтийн туршилтын бүсийг Төв засгийн газраас батлан зөвшөөрөхөд түлхэц өгч, Хятадын дотор газар дахь хамгийн анхны "Вэньжөүгийн иргэд хоорондын зээлийн бүртгэл үйлчилгээний төв" нь 4-р сард маш түргэн ажиллаж эхэлсэн байна. Мэдээж энэ нь өөрчлөлтийн эхний алхам байж, их олон хүмүүс түүний ирээдүйн хөгжлийн чиг хандлагад анхаарал хандуулж байна. Хятад улсын банк санхүүгийн өөрчлөлт нь тогтолцооны томоохон өөрчлөлт байж, банк санхүү болон зах зээлийн эдийн засгийг заавал нэгтгэх ёстой, харин банк санхүүгийн монопольчлолоор зах зээлийн эдийн засгийн хөгжлийг барьж саатуулах явдал биш юм.
Тэгвэл Хятад улс эдийн засгаа хөгжүүлэхийн зорилго нь юу вэ? Энэ бол Хятад улс яагаад өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлсний гол цөм асуудал болох юм. Ноён Дэн Сяопин өөрчлөлт нээлтийн эхний үед "хэсэг хүмүүсийг урьдаар баяжуулах" гэдгийг дурдсан байна. Мэдээж, тухайн үед хүмүүс бүгд л ядуу зүдүү байсан нөхцөлд хэсэг хүмүүсийг урьдаар баяжуулж, бүх иргэд баян чинээлэг амьдралтай болгохыг дайчлах явдал юм. Гэвч өөрчлөлт нээлтийн бодлогыг 30 гаруй жил хийсний дараах өнөөдөр, ядуу баяны зөрөө гарч, энэ нь Хятад улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд сорилт учруулж байна. Шинжлэх ухаанч хөгжлийн үзэл баримтлалаар Хятад улс өөрчлөлт нээлттэй бодлогоо жолоодуулж, "хүнийг гол болгох"-ыг баримтлан байж бүх талын, зохицолтой бөгөөд тогтвортой хөгжлийг хангана гэдэг бол энэхүү сорилтыг зохицуулж, өөрчлөлтийн хүндрэлтэй байдлыг арилгах гол зангилаа асуудал болно.
Энэ оны 4-р сарын эхээр болсон "Бө-Аогийн Азийн чуулга уулзалт" дээр, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ли Кэчян цохон тэмдэглэхдээ, "бид эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрийг өөрчлөхөө түргэсгэж, бүтцийн зохицуулалт хийж байгаагийн хамгийн үндсэн зорилго бол иргэдийн амьжиргааг баталгаажуулан сайжруулахын төлөө юм", "оршин суугчдын орлогын нэмэгдэл нь эдийн засгийн хөгжилтэй нэгдмэл байх ёстой" гэсэн байна. Түүний энэхүү үг яриа нь Хятад улсын өөрчлөлт нээлт болон эдийн засгаа хөгжүүлэх зэрэг нь нэг зүйлийн арга барил байж, эцсийн зорилго нь бүгд л ард түмний орлогыг нэмэгдүүлж, иргэдийнхээ амьжиргааг баталгаажуулан сайжруулахын төлөө гэдгийг харуулж байна. Энэ нь мөн ч "хүнээр гол болгох " гэсэн шинжлэх ухаанч хөгжлийн үзэл баримтал байж, үүнээс гажсан аливаа хөгжил нь бүр утга агуулгагүй юм.
Хятад улсын өөрчлөлт шинэчлэлийн хөгжлийн явцад их олон асуудал үүссэн нь бодит зүйлийн хөгжлийн явц дахь хэвийн, ердийн зүй тогтол байж, аль ч улс орон гээд ямар ч асуудал, хүндрэлгүйгээр хөгжиж чадахгүй юм. Хятад улс өөрчлөлт шинэчлэл, нээлттэй замаар 30 гаруй жил аялсан, үргэлжлэн энэ замаараа замнаж болохгүй гэж үү? Хятад улсын удирдагч нар өөрийн цэц оюун ухаан болон шинжлэх ухаанч хөгжлийн үзэл баримтлалдаа түшиглэн, 1 тэрбум 300 сая ажилч хөдөлмөрч ард түмнээ удирдан жолоодож, өөрчлөлт шинэчлэлийг улам гүнзгийрүүлж, улам өндөр шатанд гарган хөгжүүлэхийг хүсэж байна.\Д.Х\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |