|
|
||
Үзэсгэлэнтэй танилцах явцад Хү Жиньтао ерөнхий нарийн бичгийн дарга заахдаа, намын 16-р хурлаас хойш, нам, цэрэг арми болон үндэстнүүдийн ард түмэн боломж тохиолыг алдалгүйгээр сорилтыг ялан давж, хүч нэгтэйгээр өөрчлөлт шинэчлэл, нээлттэй байдал болон социализмын орчин үеийн бүтээн байгуулалтыг ахиулж, дэлхий нийтийн анхаарлыг татсан амжилтыг тогтоож, Хятадын онцлогтой социализмын салбарыг шинэ шатанд гаргаж хөгжүүлсэн юм. Шинэ түүхийн гараан дээр, бид Хятадын онцлогтой социализмын далбааг заавал өндөрт мандуулж, Хятадын онцлогтой социализмын замаар хэлбэрэлгүй замнаж, шинжлэх ухаанч хөгжлийн үзэл баримтлал болон нийгмийн эв нэгдэлтэй байдлыг улам ахиулж, иргэдийнхээ амьжиргааг сайжруулан, чинээлэг нийгмийг бүрэн байгуулан, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг биелүүлэхийн төлөө цуцалтгүй чармайх хэрэгтэй гэжээ.\Д.Х\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |