|
|
||
Хятадын Ханбань болон Монгол Улс дахь Күнзийн институтийн хамтран зохион байгуулсан Монгол оюутнуудын хятад дууны анхдугаар тэмцээн 10-р сарын 27-ны өдөр Монгол улсын их сургуульд баяр ёслолын байдалтай явагдлаа.
Монгол Улс дахь Күнзийн институтийн хятадын талын захирал, профессор ноён Жү Жюньли нээлтийг даргалж хэлсэн үгэндээ, хятад дууны тэмцээн зохион байгуулах нь Монголын оюутан залууст хятадын хэл соёлоос танилцуулахад ач холбогдлоо өгөх юм гэжээ.
Уг тэмцээнд нийслэлийн арваад их дээд сургуулийн 30 оюутан ур чадавхаа сорьсон байна. Монгол оюутан нарын дуулсан дуу нь хүрэлцэн ирсэн хүндэт зочид, шүүгч багш сурагчдын таашаалыг хүлээж халуун алга ташилтаар баяр талархал хүргэж байлаа. Тэмцээнийг шүүгч багш нар нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар байранд тус тус шалгаруулж, Монгол Улс дахь Күнзийн институтийн Монголын талын захирал, профессор ноён Чимэдцеэ нарын зэрэг нэр хүндэт багш нар байр эзэлсэн оюутнуудад хүндэт өргөмжлөл болон шагналыг тус тус гардууллаа.
Монгол улсын хятад хэлний багш нарын холбооны тэргүүлэгч доктор Батмаа хаалтын ёслол дээр, Монголын оюутнуудын хятад дууны анхдугаар тэмцээн бүрэн дүүрэн амжилтад хүрснийг мэдэгдлээ. \Номин-Нарс мэдээлэв\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |