Саяхан Хятадын аялал жуулчлалын үндэсний газраас мэдээлснээр, ойрын 10 жилд Хятад иргэд хилийн дээс давж жуулчлах явдал хурдтай хөгжсөн байна. 2002-2011 оны хооронд гадаадад жуулчлагсдын тоо давхардсан тоогоор 16 сая 660 мянгаас 70 сая 250 мянгад хүрч, 3 дахин өссөн байна.
Ойрын жилүүдэд Хятадын ерөнхий хүчин чадал нэмэгдэн, иргэдийн амьдралын төвшин дээшлэн, гадаадад нээлттэй байх бодлогыг тасралтгүй хэрэгжүүлсний хэрээр Хятад иргэдийн хил давж жуулчлагсдын тоо хурдтай өссөн байна.10 жилийн явцад Хятад улс Азийн хамгийн том жуулчлалын нөөцтэй орон болон дэлхийн 3 дах том экспортын хэрэглэгч орон болжээ. \Н. Пүрэвжав орчуулав\