• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Мамайтын хүсэл

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-10-29 16:00:02

    ХКН-ын 18-р их хурал удалгүй нээгдэх гэж байна. 80 сая намын гишүүдээс сонгогдсон 2200 гаруй төлөөлөгч Бээжинд хуран цугларч, Хятадын эрх баригч намын ирээдүйн хөгжил, мөн Хятадын хойшдын хөгжилд чухал нөлөө бүхий үлэмжхэн сэдвүүдийг хэлэлцэх юм. Хүнд үүрэг хариуцлага хүлээж яваа зарим төлөөлөгчидтэй уулзаж ярилцлаа. Тэдний нэгээхэн хэсэг Вэй Дэндянь, Мамайт, Хун Хань-ин нар бол 18-р их хурлын цөөнх үндэстний төлөөлөгчид юм. Өнөөдрийн нэвтрүүлгээр та бүхэнтэй уулзуулья.

    Вэй Дэндянь Хубэй мужийн хотон үндэстний тосгонд амьдардаг. 1975 онд цэргээс халагдсан Вэй Дэндянь Кань Зи тосгоны намын үүрийн даргаар сонгогдоод өнөөг хүртэл энэ албан тушаалд 37 жил ажиллаж байгаа юм. Нутгийнхаа хүмүүсийг чинээлэг амьдралтай болгох нь 60 дөхөж байгаа энэ хүний насан туршийн хүсэл мөрөөдөл гэж хэлж болно.

    Тэрээр хэлэхдээ, Кань Зи тосгоны байдлыг өөрчлөхөд зайлшгүй удирдан дагуулах хүн байх хэрэгтэй. Бүх иргэдийг дайчилж, тэднийг чинээлэг амьдралтай болгох нь миний эцсийн зорилго юм. Ийм хүсэл тээж явдаг болохоор би хэзээ ч Кань Зи уулнаас холдож чадахгүй, яаж өөрийнхөө хувь нэмрээ оруулна даа гэж байнга бодож явдаг гэжээ.

    Вэй Дэндяний амьдарч байгаа Кань Зи тосгон Хубэй мужийн хамгийн алслагдмал нутаг юм, тосгоноос шянь хүрэхэд машинаар 4 цаг явдаг. 37 жилийн турш Вэй Дэндянь тосгоны хань үндэстэн ба хотон үндэстний иргэдийг дайчилж энэхүү ядуу тосгоныг ус, цахилгаан, холбоо, телевиз нэвтэрсэн баян тосгон болгон өөрчилжээ. Энэ оны 6-р сард Вэй Дэндянь дийлэнхийн саналаар ХКН-ын 18-р их хурлын төлөөлөгчөөр сонгогджээ. Алс зайдуу нутгийн үндэстний цөөнх иргэдийг төлөөлж байгаа болохоор төлөөлөгчийн эрх үүргийг сайтар хэрэгжүүлж, иргэдийн хүсэл мөрөөдлийг намын их хуралд дэвшүүлэх болно гэж Вэй Дэндянь хэлэв.

    Шинжяны Бү Ли Кай тосгоны намын хорооны дарга Мамайт Вэй Дэндяньтай адил иргэдийг дагуулж чинээлэг амьдралтай болгосон хүн юм. Хятад ба Казахстаны хилд байрладаг Бү Ли Кай тосгонд уйгар, казах, хань зэрэг олон үндэстэн амьдарч байна. Олон үндэстэн төвлөрөн суусан нутгийн хувьд үндэстнүүдийн эв найрамдал хамгийн чухал гэж Мамайт хэлэв.

    Тэр хэлэхдээ, өөрийн нүдийг хамгаалж байгаа мэт үндэстнүүдийн эв нөхөрлөлийг хамгаалах ёстой. Ингэж чадахгүй бол нийгмийн тогтвортой байдал бий болохгүй, нийгмийн тогтвортой байдал байхгүй бол хөгжил байхгүй юм, эцэстээ иргэд л хохирно гэжээ.
Мамайт тосгоны иргэдийг дагуулж туршлага, техникт сургахын зэрэгцээ шинэ үүлдэр сортыг гаднаас оруулж, төсөл хэрэгжүүлэн, тэжээлийн аж ахуйн өвөрмөц үйлдвэрлэлийг хөгжүүлэв. Өнөө Бү Ли Кай тосгонд улаан буудайн өндөр ургацтай тариалангийн талбай, жимсний хүрээлэн, гэрийн тэжээвэр шувууны бааз, үхэр хонины бааз зэргийг байгуулаад иргэдийн амьдралд ихээхэн өөрчлөлт гарчээ. Тосгоны иргэдийн жилийн дундаж орлого 8000 юанийг давж, хол ойрдоо нэртэй баян тосгон болсон байна.

    Энэ жил 47 настай Хун Хань-ин Шиньжянд төрж өссөн шивээ үндэстэн. Өнөө Шанхайн хятадын уламжлалт анагаах ухааны их сургуульд ажиллаж байна. Үндэстний соёл заншлыг сайн ойлгодог бөгөөд олон цөөнх үндэстний хэлийг мэддэг болохоор сургуулиас түүнийг цөөнх үндэстний сургагч багшаар томилжээ.

    Цөөнх үндэстний сурагчдыг шинэ орчинд түргэн дасгахын төлөө Хун Хань-ин багагүй хүч хөдөлмөр зарцуулсан юм. Жил бүрийн 9-р сарын эхээр сургууль эхлэх үед тэрээр цөөнх үндэстний сурагчдыг нэгэн дор цуглуулж, тэдний хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэж өгдөг. Түүний хүч хөдөлмөрт хүмүүс өндөр үнэлгээ өгчээ.

    ХКН-ын 18-р их хуралд Вэй Дэндянь, Мамайт, Хун Хань-ин мэтийн жирийн ажлын байранд ажиллаж байгаа цөөнх үндэстний төлөөлөгч олноор сонгогдсон юм. ХКН-ын төв хорооны зохион байгуулах газрын орлогч дарга Ван Жинчингийн танилцуулснаар, цөөнх үндэстний төлөөлөгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Энэ удаа 249 цөөнх үндэстний төлөөлөгч оролцож байгаа нь нийт төлөөлөгчдийн 11 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн хурлынхаас 7-оор нэмэгдэв. 43 үндэстнээс тус тус төлөөлөл байгаа, өнгөрсөн хурлынхаас 1 үндэстэн илүү болсон гэжээ. \орчуулсан Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе