• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХКН-ын Бүх Хятадын төлөөлөгчдийн их хуралд шинэ шат давхаргын төлөөлөгчид нэмэгджээ

CRI       (GMT+08:00) 2012-10-30 17:23:04

      Өөрчлөлт нээлтийн бодлого нь Хятад улсад асар том өөрчлөлтийг буй болгож, иргэний эрхлэлтийн аж ахуйн нэгжүүдийн эзэд, гаднын хөрөнгө оруулалттай компаний удирдах боловсон хүчин , техникийн боловсон хүчин, чөлөөт ажил эрхлэлтийнхэн зэрэг нь Хятадын нийгэм нийтэд шинэ шат давхаргыг бүрэлдүүлжээ. Нийгмийн шинэ шат давхаргын тэргүүний шилдэг хүмүүс намд элсэхийг дэмжинэ гэж ХКН-ын 16 дахь Бүх Хятадын төлөөлөгчдийн их хуралд дурдсанаас хойш нийгмийн шинэ шат давхарга дахь ХКН-ын гишүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Эдгээрийн дотроос шилдэг нь эрх баригч намын дээд удирдах зөвлөл-- Бүх Хятадын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгчөөр нэр нь дэвшсэн байна. Энэ онд шинэ шат давхаргаас 27 хүн ХКН-ын 18-р их хурлын төлөөлөгчөөр сонгогдож, үүний дотор тариачин байснаа тэрбумтан болж баяжсан Ли Дэн Хай, бүртгэлийн нягтлан бодогч Жөү Мин олны анхаарлыг ихээхэн татаж байна.

     "Тухайн үед би ингэж боддог байсан. Волласе Америкийн энгийн тариачин байсан. Би Хятадын тариачин. Гаднын хүний хийж бүтээснийг хятад хүмүүс бас хийх бүтээж чадна " гэж Ли хэллээ.

      Хэдийгээр 30 жил өнгөрсөн хэдий ч Шандун мужийн Дэн Хай таримлын сортын хувьцаат хязгаарлагдмал компанийн захирал Ли тухайн жилд нэгэн ашигтай мэдээлэл сонсч, хөөрөн догдолж байснаа тод санаж байна. Өнгөрсөн зууны 60-аад онд дунд сургуулиа дүүргэсэн Ли Дэн Хай нутаг буцан газар тариалангийн ажил эрхэлжээ. Бага насандаа өлсгөлөн гачигдлын зовлон амссан тэрбээр нутгийнхаа эрдэнэ шишийн ургац хураалтыг нэмэгдүүлж, тосгоны хүмүүсээ гэдэс цатгалан байлгахыг хүсэж мөрөөддөг байжээ. Тэрээр хамтран ажиллагсадтайгаа эрдэнэ шиш эрлийзжүүлэн тарих туршилт хийж, нэг гагаас хамгийн дээд талдаа 500кг ургац авч, уламжлалт соортоос 3 дахин өсгөжээ. Дараа нь тэрээр Америкийн Пионер компанийн хавар тарьдаг эрдэнэ шишийн ургац га бүрд 1250 кг жин хүрсэн гэсэн мэдээллийг санамсаргүй сонссон байна. Хүсэл мөрөөдөлтэй Ли тэр үеэс эхлэн эрдэнэ шиш эрлийзжүүлэн ургуулах туршилтын замаа эхлүүлсэн байдаг юм.

      Ли Дэн Хай бол таримлын соортын мэргэжилтэн юм, улс төр судалдаггүй, гэтэл тэр улс төр мэддэг гэж зарим хүмүүс хэлдэг байна. Тэрбум 300 сая хүн ардтай Хятад улсад иргэдийг гэдэс цатгалан байлгах нь эрх баригч намын хамгийн чухал бодлого юм. Энд ийм нэг тоо сэлт байгаа. Ли Дэн Хүй эрлийзжүүлэн гаргасан эрдэнэ шишийн төрөл нь Хятадад таримлын нэг га-д 1 хүний зарцуулах хүнс ургуулж байсныг 4.5 хүний хэрэглээг хангах болгон нэмэгдүүлж, улсад нийт 100 тэрбум гаруй юаний ашиг бүтээжээ. Нас 60-ыг давсан боловч Ли хүсэл мөрөөдлөө орхиогүй байна.

      Ли Дэн Хайтай адил иргэний эрхлэлттэй аж ахуйн нэгжийн эзэд ХКН-ын 18 дахь их хурлын төлөөлөгчөөр соннгогдсон нь бас олон байна. 2002 онд ХКН-ын 16 дахь их хуралд иргэний аж ахуйн нэгжийн 7 бизнесмен хурлын төлөөлөгчөөр анх оролцож байсан бол энэ удаа намын 18 дахь их хуралд 27 төлөөлөгч сонгогдож, энэ нь иргэний эрхлэлттэй аж ахуйн нэгжийн шилдэг хүмүүсийн улс төрийн байр суурь, үг хэлэх эрх нь дээшилж байгааг харуулж байгаа юм.

      Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, ардын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгч, намын төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч гэх мэтээр шинэ шат давхаргын шилдэг хүмүүс Хятадын улс төрийн тавцанд улам олон талын үүрэг хариуцлагыг гүйцэтгэж байна. Хятадын нийгэм нийтийн анхны шинэ шат давхаргын мэргэжлийн хүмүүсийн нэгдсэн холбооны дарга Хан Дэ Иүнь үзэж байгаагаар, иймэрхүү байдал нь Хятадын төр баригч нам үзэл санаагаа нээлттэй болгоход тустай төдийгүй шинэ шат давхаргад хандуулсан нийгэм нийтийн ойлголтыг өөрчлөхөд тустай юм. Энэ нь Хятадын ардчилалт улс төрийн тогтолцоонд шинэ ахиц гарсныг гэрчиллээ гэжээ.

      Тэрээр хэлэхдээ: "Нийгмийн шинэ шат давхаргын тусгай мэргэжлийн хүмүүсийн доторх шилдгүүд нь төр баригч намын гишүүн болсон нь төр баригч намаас нийгмийн шинэ шат давхаргын мэргэжлийн хүмүүст уучлалтай хандаж буйг илэрхийлж байна. Нийгмийн шинэ шат давхаргын хүмүүсийг намын төр барих хүчин чадлаа нэмэгдүүлэх чухал бүрэлдэхүүн хэсэг болгон үзэж байгаа дээр илэрч байгаа юм. Учир нь эдгээр шат давхаргынхан бол өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсний улмаас буй болж, өөрчлөлт нээлтийн бодлогын үр бүтээмж юм. Төр барих хүчин чадлаа нэмэгдүүлэх, өөрчлөлт нээлтийн бодлогын үр өгөөжийг бататгах, Хятадын нийгэм, эдийн засгийн хөгжлийг нэн дорвитой урагшлуулахад заавал энэхүү хөгжлийн үр бүтээмжийг авч нэгтгэх ёстой юм. Ингэвэл тэдний хүчин чадлыг гүйцэд бадруулж чадах болно" гэжээ.

      Бүрэн бус бүртгэлд харуулснаар, Хятадын нийгмийн шинэ шат давхарга ба энэхүү бүрэлдэхүүн хэсэгт ажил хийж буй хүмүүс 150 саяыг давж, 10 триллион юань орчмын эд хөрөнгийг атган эзэмшиж, үндэсний гааль татварын гуравны нэг хэсгийг шууд буюу дамаар биелүүлж байна. Эдгээр хамт олон Хятадын улс төр, эдийн засаг, соёлын хөгжилд нэлээд ихээхэн нөлөө тусгалтай байна. Тэдний доторх тэргүүний шилдэг хүмүүс нь ХКН-д элсэн нэгдэж буй нь Хятадын төр баригч намын хөгжил цаг үетэйгээ хамт урагшилж байгааг тусгаж байна.\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе