|
|
||
ХКН-ын 17 дох сонгуулийн төв хорооны 7-р бүгд хурал 2012 оны 11-р сарын 1-4-ний өдрүүдэд Бээжинд болжээ. Уг хурлыг ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо даргалж, төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао чухал үг хэлсэн байна.
ХКН-ын 18 дах их хурлыг 2012 оны 11-р сарын 8-ны өдөр Бээжинд хуралдуулна гэж уг хурлаас шийдсэн байна.
Хурал дээр төв хорооны улс төрийн товчооны өмнөөс хийсэн Хү Жиньтаогийн ажлын тайланг сонсон ярилцжээ. ХКН-ын 17 дох сонгуулийн төв хорооноос 18 дах их хуралд хийх тайлан болон "ХКН-ын дүрэм(-ийн засварын төсөл) "-ийг уг хуралд ярилцан баталж, энэ хоёр баримт бичгийг 18 дах хурлаар хэлэлцүүлэхээр дэвшүүлэхийг шийджээ.
Уг хурлаар ХКН-ын 17 дох сонгуулийн 6-р бүгд хурлаас хойших төв хорооны улс төрийн товчооны ажлыг бүрэн үнэлэн зөвшөөрчээ.
Уг хурлаар мөн ХКН-ын 17 дах хурлаас хойших таван жилийн ажлыг дүгнэж, өнөөгийн байдал болон үүргийг бүх талаар дүгнэн шинжсэн байна. \Сарантуяа орчуулав.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |