• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Синьхуа агентлагийн гэрэл зургийн үзэсгэлэн Улаанбаатарт болж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-11-04 16:16:28

       "Өнгө гайхамшигт гэрэл зураг, өнөө цагийн Хятад орон" гэсэн сэдэвт "Синьхуа агентлагийн гэрэл зураг Монголд" 2 дах удаагийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол 11-р сарын 3-ны үдээс хойш Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн 2-р байранд боллоо. БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Шяолүн, МУИС-ын дэд захирал, МУИС-ын Күнзийн институтын Удирдах зөвлөлийн дарга доктор, профессор Р. Ринчинбазар үзэсгэлэнг нээж үг хэлсэн бөгөөд бусад хүндэт зочдын хамт тууз хайчлав.

       Энэ үзэсгэлэнг МУИС-ын Күнзийн институт, Синьхуа агентлагийн Улаанбаатар дахь салбар зохион байгуулж, МУИС-ын Гадаад хэл соёлын сургууль, МУИС-ын Улаанбаатар сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Их засаг их сургууль, Үй Цай бүрэн дунд сургууль, Найрамдал дунд сургууль, Нийслэлийн 23-р дунд сургууль дэмжин ажиллуулж байна.

       Энэ удаагийн гэрэл зургийн үзэсгэлэнд Синьхуа агентлагийн сурвалжлагчдын авсан, Хятадын улс төр, нийгэм, эдийн засаг, соёл урлаг, спорт, ард түмний амьдрал ахуй, байгалийн өнгө үзэмж зэргийг харуулсан 150 гаруй ширхэг гэрэл зургийг дэлгэн үзүүлжээ. \Тус радиогийн Улаанбаатарт суугаа сурвалжлагч М. Цэцэн мэдээлэв\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе