ХКН-ын Гадаад Харилцааны Хэлтсийн 4-р газрын орлогч дарга Чао Гүөдүн саяхан ХОУР-гийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Сахараас өмнө оршдог Өмнөд Африкийн орнуудын улс төрийн намууд болон улс төрийн чухал хүмүүс ХКН-ын 18-р хурлыг дээд хэмжээнд анхаарч байна гэж тэмдэглэжээ.
Тэрээр хэлэхдээ, миний бие Африкийн орнуудын улс төрийн намуудтай харилцах явцдаа, Сахараас өмнө оршдог Өмнөд Африкийн хэсэг орнуудын улс төрийн намууд болон улс төрийн чухал хүмүүс ХКН-ын 18-р хуррын бэлтгэл ажилд маш их анхаарал тавьж, уг хурлыг бүрэн дүүрэн амжилтад явагдахыг ерөөсөн байна. ХКН-ын 18-р хурал нь Хятад улс болон ХКН-ын хувьд өнгөрснөө залгамжлан, ирээдүйг нээх хурал болох тул чухал ач холбогдолтой юм. ХКН-ын шинэ удирдагчид Хятадын ард түмнийг удирдан улам гэрэлт ирээдүйг цогцлон бүтээх юм гэдэгт итгэж байгаагаа тэд илэрхийлсэн байна гэлээ. \Д\