ХКН-ын төв хороо 3-ны өдөр Жүннаньхайд нам бусчуудтай уулзан ярилцаж, ХКН-ын 18 дах хурлын тайланд оруулах ардчилсан нам бүлгийн төв, БХҮХХ-ны удирдагчид болон нам бүлгийн бус хүмүүсийн санал санаачилгыг сонссон байна. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао хурлыг даргалж, чухал үг хэлжээ.
Хурал дээр тогтвортой өсөлт, бүтцийн зохицуулалтыг чармайн биелүүлж, ХКН-ын удирдагчдын олон нам хамтран ажиллах болон улс төрийн зөвшилцөх тогтолцоог боловсронгуй болгон, авлигаас сэргийлэхийг эрчимжүүлэх зэрэг асуудлаар ХКН-ын бус хүмүүс санал санаачилгаа дэвшүүлжээ. \Сарантуяа орчуулав.\