• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын соёлын бүтээгдэхүүний экспортын хэмжээ 5.2%-иар нэмэгдэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-11-05 14:42:43
      Энэ оны эхний гурван улиралд, Хятад улсын экспортолсон соёлын бүтээгдэхүүний хэмжээ 13 тэрбум 700 сая ам долларт хүрч, 2011 оны мөн үеийнхээс 5.2%-иар нэмэгдсэнийг саяхан Хятадын гаалийн ерөнхий газраас мэдээлсэн байна.   
 
      Гаалийн бүртгэлд харуулснаар, Хятадын соёлын бүтээгдэхүүний борлуулалт нь дэлхийн 220 гаруй улс орон бүс нутагт түгэж, Ази, Африк, Латин Америкийн зах зээл нь Хятадын соёлын бүтээгдэхүүнийг экспортлох шинэ өсөлтийн чиг хандлага болсон байна. Энэ оны эхний гурван улиралд, Ази, Латин Америк болон Африкт экспортлох Хятадын соёлын бүтээгдэхүүн мөн үеийнхээс 23%, 62% болон 1.2 дахин хурдаар нэмэгдэж, дээрх тоо нь экспортын харьцааны 40%-иас дээшихийг эзэлжээ. \Р\
 
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе