• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХКН-ыг ойлгох нь Хятад улсыг ойлгох "түлхүүр" юм

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-11-05 17:07:05

       ХКН-ын Төлөөлөгчдийн 18-р их хурал удахгүй нээгдэх гэж байгаа үеэр Бээжин хот нь дэлхийн анхаарлын төвд орж байна. Өнгөрсөн 10 жилийн турш ХКН нь нээлттэй байр суурийн дагуу 160 гаруй орны 600 гаруй нам бүлэг, улс төрийн байгууллагуудтай адил бус хэлбэрээр харилцаа холбоо тогтоосон юм. Улсын байдал нь адил бус, нийгмийн тогтолцоо нь өөр өөр улс орон ба нам бүлэгтэй илэн талангүй хэлэлцээ өрнүүлснээр талууд харилцан баримталж байгаа үнэ өртгийн үзэл баримтлал ба улс төрийн тогтолцооны тухай ойлголцлыг гүнзгийрүүлж, хамтран ажиллах орон зай болон боломж тохиолыг тасралтгүй хайн сүвэгчлэх болжээ. Үүний зэрэгцээ ХКН-ын өдөр ирэх тутам нээлттэй болж байгаа дүр төрхийг олон улсын хамтын нийгэмлэг улмаар хүлээн зөвшөөрөх болжээ.

       2010 оны 12-р сарын 2-3-ны өдрүүдэд, ХКН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ван Жярүй, Америкийн ардчилсан, бүгд найрамдах хоёр намын дээд төлөөлөгчидийн хамт Хятад Америкийн улс төрийн намын бүлгийн дээд уулзалтыг даргалав. Энэ уулзалт нь Хятадын тэргүүн 2011 оны эхээр Америкд айлчилхаас 1 сарын өмнө болж буй болохоор гадаадынхан дээд хэмжээгээр анхаарал хандуулж, хоёр орны хэвлэлийн хэрэгслүүд мэдээлэх тэргүүн байранд тавьжээ.

       Хэрэг дээрээ, ХКН болон Америкийн хоёр намын хоорондох хэлэлцээ нь анх удаа болж байгаа биш юм. 2010 оны 3-р сард, Хятад Америкийн нам бүлгийн өндөр дээд хэмжээний анхны уулзалт Бээжинд болж, ХКН болон Америкийн ардчилсан, бүгд найрамдах хоёр намын солилцооны механизмыг албан ёсоор нээжээ. Энэ нь хоёр талын нам бүлэг, улс төрчдийн хоорондох ойлголцлыг нэмэгдүүлж, стратегийн итгэлцлийг буй болгон, хоёр орны харилцааны хөгжлийг түлхүү ахиулахад шинэ тавцан хангажээ. ХКН-ын Гадаад харилцааны хэлтсийн хэвлэлийн төлөөлөгч Хуан Хуагуан манай сурвалжлагчид ярилцлага өгөхдөө:

       Хятад Америкийн улс төрийн нам бүлгийн дээд уулзалт 4 удаа болж байна. ХКН-ын 18-р их хурлын дараа, мөн Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ХКН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ван Жярүй төлөөлөчид даргалан Америкт хүрч, Америкийн хоёр намтай хэлэлцээ хийнэ. Уг механизм нь өөрийнхөө давуу талтай, нам бүлэг ээлжлэн эрх барих улс орнуудад эрх баригч нам нь бууж, сөрөг нам нь гарсан тохиолдолд бид сөрөг намтай мөн нягт харилцаатай байсан болохоор энэхүү шинэ байдалд тэднэртэй холбоо барихад төхөм байж, хоёр талын харилцаа нь эрх баригч нам намын солигдсоноос болж нөлөөлөгдхөөс болгоомжилж чаджээ.

       Шинэ зуунд орсноос хойш, ХКН намын гадаад харилцааг дүрмийн дагуу байгуулахыг ажлын гол тал болгож, Америк, Орос, Япон, Европын холбооны улс орнууд ба орон нутгийн байгууллагын гол гол нам бүлэгтэй солилцооны механизмыг байгуулжээ. Иймэрхүү солилцоо нь тогтвортой бөгөөд үргэлжилсэн чанартай болохоор хоёр талын ойлголцлыг гүнзгийрүүлж, итгэлцлийг нэмэгдүүлэхэд ашигтай юм.
Хятадын хөгжил нь ХКН-ын засаг хэрэгжүүлэх чиг шагамаас салж чадахгүй юм. ХКН-ыг ойлгох нь Хятад улсыг ойлгох "түлхүүр" бөгөөд ХКН нь гадаадынхтай харилцахдаа мөн нээлттэй, илэн талангүй байр суурийг баримталсаар ирсэн гэж гадаадын улс төрийн нам бүлгүүд үзэж байна. Германы олон намын парламентын төлөөлөгчидтэй хамт Хятадад айлчилсан чөлөөт ардчилсан намын гишүүн Лапересте хэлэхдээ:

       ХКН нь маш нээлттэй нам, адил бус үзэл баримтлал, адил бус улс орны нам бүлэгтэй солилцоо хийж, олон орны ард түмний хоорондох ойлголцлыг ахиулжээ. Олон жилийн турш, бид улс төрийн салбарт Хятад улстай санал бодлоо солилцож, цаашлаад эмзэг асуудлын тухай хэлэлцэж, өөр өөрийнхөө байр суурийг илэн талангүй илэрхийлж болдог гэжээ.

       ХКН-ын гадаад харилцааны ирээдүйн хөгжлийн тухай Хуан Хуагуан хэлэхдээ, ХКН-ын гадаад харилцаа нь цаашид ирмүүн хөгжиж, олон салбарт гүнзгийрэн, Хятад ба дэлхийн улс орнуудын идэвхтэй мэдээлэл солилцохыг түлхүү ахиулах болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе