|
|
||
Дэлхийн хиймэл дагуулын навигацийн системийн Олон улсын хорооны 7-р хурлын нээлтийн ёслол 5-ны өдөр Бээжинд боллоо. ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн гишүүн Лю Яньдүн нээлтийн ёслол дээр Хятад улс олон оронтой хиймэл дагуулын навигацийн системийн талаар хамтран ажиллах зорилтыг тайлбарлажээ.
Тэрээр хэлэхдээ, Хятад улс дэлхийн олон оронтой адил нэгдсэн стандарт тогтоохоор ажиллаж, олон системийн харилцан уялдааг эрчимжүүлж, дэлгэрүүлж, үйлчилгээний салбарыг өргөтгөж, хиймэл дагуулын навигацийн системийн дэлхий дахины өргөн хэрэглээг урагшлуулж, дэлхийн эдийн засгийн хөгжилд тус дөхөм үзүүлэн, ардын амьдралыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэжээ. Тэрээр мөн хэлэхдээ, Хятадын Бэй Дөү дагуулын систем ирэх оны эхээр албан ёсоор ашиглалтад орж Ази Номхон далайн бүс нутгийн улс орон ард түмэнд үйлчлэх болно гэжээ.
Дэлхийн хиймэл дагуулын навигацийн системийн Олон улсын хороо бол НҮБ-ын санаачилгаар байгуулагдсан засгийн газрын бус албан ёсны бус байгууллага юм. Тэр нь хиймэл дагуулын навигацийн салбар дах зохицуулалт хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хиймэл дагуулын хэрэглээг ахиулах зорилготой юм. \Э. Г\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |