![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
ХКН-ын нийт төлөөлөгчдийн 18-р их хурал удахгүй нээгдэх гэж буй үеэр Америкийн хятад хэлээр гардаг хэвлэл мэдээллүүд тус хурлыг онцгой анхаарч, бүх талын давхарга бүрийн танилцуулга өгсөн байна. 18-р их хурал Хятадын хөгжлийн шинэ бэлгэ тэмдэг мөн гэж зарим хэвлэл мэдээллүүд мэдээлсэн байна.
Сүүлийн үед "Америкийн Чяо бао" сонин ХКН-ын 18-р их хурлын талаар өдөрт хоёр удаа мэдээлж байна. Уг сонины мэдээнд, Хятад улс Герман, Япон хоёр орныг давж, эдийн засгийн хоёрдах том цогц болохын хэрээр Хятадын ард түмний сайн сайхан амьдрах хүсэл шаардлага ч улам нэмэгдэж байгаа үед Хятад орон өөрчлөлт, хөгжлийн үр дүнг илүү өргөн хэмжээнд эрх тэгшээр нийтэд түгээх хэрэгтэй байна. Өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлснээс өнөөг хүртлэх намын төлөөлөгчдийн их хурал бүрд, ХКН үзэл онолоо шинэчлэх талд чухал их амжилт олж, түргэн бодитой хэрэгжүүлж эхэлсэн байна гэж тэмдэглэсэн байна.
ХКН-ын 18-р их хурал Хятадын дотоодын улс төрийн шинэ бэлгэ тэмдэг болно. Тус хурал хүчирхэг бэлгэ тэмдгийн чанартай мэдээллийг дамжуулах нь дэлхийн ороо бусгаа нөхцөлд ХКН нийтийн албан хэргийг амжилттай зохицуулах, тогтвортой өсөлтийг ахиулахад шаардагдах дотоодын эв нэгдэл бий гэдгийг харуулж байна гэж Америкийн хятад хэлний веб сайтад тэмдэглэсэн байна. /Анар орчуулав/
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |