ТАСС-ын ерөнхий редактор ХКН-ын18-р их хурал нь Хятадын хөгжлийн бэлэг тэмдэг мөн гэжээ
CRI (GMT+08:00) 2012-11-07 16:15:49
ХКН-ын Бүх Хятадын төлөөлөгчдийн 18-р их хурал нээгдэх гэж байна. Оросын ТАСС мэдээллийн агентлагийн ерөнхий редактор Марат Абулхатин Сисенович саяхан Хятадын сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, удахгүй болох ХКН-ын 18-р их хурал нь Хятадын хөгжлийн үйл явцад маш чухал бэлэг тэмдэг болох юм гэдэгт итгэлтэй байна гэжээ.
М.А.Абулхатин хэлэхдээ, Хятад улс бол Оросын стратегийн хамтын ажиллагааны түнш, түүнчлэн агуу их хөрш орон юм. Арваад жилийн турш ХКН нийт Хятадын ард түмнийг удирдан жолоодож, эдийн засгийн хямралыг давсан туулсан нь хамгийн их том ололт юм. Дэлхийн эдийн засаг уналтын байдалд байхад харин Хятад улс нэлээд түргэн хөгжиж, өсөлтийн байдлаа хадгалж, дэлхийн тэргүүний эгнээнд урагшилж буй нь дэлхий нийтийн бахархал боллоо. Сүүлийн арваад жилд Орос, Хятад хоёр орны хоорондох худалдаа их хэмжээгээр нэмэгдсэн. ХКН-ын удирдагчдын дэвшүүлж хэрэгжүүлсэн арга бодлогууд зөв зүйтэй гэдгийг эдгээр бүх зүйл бүрэн нотлон харуулж байна гэжээ.\Уртнасан.\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл