• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

18-р их хурлын тэргүүлэгчид анхны хурлаа хийв

CRI       (GMT+08:00) 2012-11-07 20:09:16

      ХКН-ын 18-р их хурлын тэргүүлэгчид 7-ны үдээс хойш ардын их хурлын ордонд анхны хурлаа хийлээ.

      Дарга Хү Жиньтао хуралд оролцож чухал үг хэлсэн байна.

      Их хурлын ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин тус хурлыг даргалж, Хү Жиньтао зэрэг 41 хүний бүрэлдэхүүнтэй тэргүүлэгчдийн байнгын хорооны гишүүдийг гар өргөж санал хураах хэлбэрээр баталжээ.

      Дараа нь Хү Жиньтао хурлыг даргалж хурлын хөтөлбөрүүдийг гүйцэтгэсэн байна.

      Хурлаас ХКН-ын 18-р их хуралд оролцох төлөөлөгчдийн хяналтын зөвлөлийн тайланг баталлаа.

      Намын төв хороо 18-р их хурлын төлөөлөгчдийг сонгох ажлыг дээд хэмжээнд чухалчлан үзсэн юм. Намын төв хорооны зөв удирдлага доор сонгуулийн хороод намын дүрмийг чанд баримталж, ардчиллыг бадруулан, удирдлагаа эрчимжүүлж, сайн бөгөөд шилдгийг сонгож, төлөөлөгчийн тэргүүний болон олныг төлөөлөх чанарыг товойлгон, тогтолцоо, дүрэм журам ба үйл явцын шаардлагын дагуу төлөөлөгчийг сонгох ажлыг сайтар биелүүлсэн гэж тайланд дурджээ.

      Хурлаас ХКН-ын 18-р их хурлын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг баталж, тэргүүлэгчдэд өргөн барьсан байна. /Уртнасан/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе