|
|
||
Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вань Жяобао 11- сарын 4-6-ны өдрүүдэд Вьентьянд Ази Европын тэргүүн нарын 9-р хуралд оролцож, мөн Лаост албан ёсны айлчлал хийсэн байна. Ерөнхий сайдыг дагалдан Лаост айлчилсан Хятадын ГХ-ийн сайд Ян Жиечи энэ айлчлалын холбогдох байдал болон үр дүнгийн талаар сурвалжлагчид танилцуулахдаа, ерөнхий сайдын энэ айлчлал бол ХКН-ын 18-р их хурлын өмнөх Хятад улсын чухал дипломат ажиллагаа болохоор цаг хугацааны хувьд маш чухал бөгөөд асар их ач холбогдолтой юм. Айлчлал баялаг үр дүнд хүрч, бүрэн дүүрэн өндөрлөлөө гэжээ.
Ян Жечи хэлэхдээ, Ази Европын хурал бол Ази Европ хоёр тив хоорондын бүс нутаг дамнасан яриа хэлэлцээний цорын ганц чуулга уулзалт учраас дэлхийн энх тайвны хөгжилд чухал нөлөө үзүүлдэг. Хятад улс бол Ази Европын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг санаачлагч, түүнд оролцогч улс. Энэ онд 51 орны удирдагч, төлөөлөгч болон бүс нутгийн холбогдох байгууллагын хариуцлагатай хүмүүс хуралд оролцсоноор урьд өмнө байгаагүй цар хэмжээнд хүрсэн байна. "Найрсаг хөрш, цэцэглэн хөгжсөн түншлэл" уриан дор болсон Ази Европын энэ хурлын үеэр эдийн засаг санхүү, дэлхийн чанартай асуудал болон Ази Европын хамтын ажиллагааны явц зэрэг сэдвээр тус тус зөвшилцсөн байна. Ерөнхий сайд Вань Жябао энх тайван, хөгжил, хамтын ажиллагааны зорилтын хүрээнд Хятадын талын байр суурь, зорилтыг бүх талаар тодорхойлон өгүүлж, олон чухал санаачилга болон ажилч хэрэгч арга хэмжээг дэвшүүлж, уг хурлын идэвхтэй амжилтад хүрэх, Ази Европын бүх талын түншлэлийн шинэ харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд олон орны удирдагчдын хамт тус дөхөм үзүүлсэн байна.
Ерөнхий сайд Вань Жябао "Дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлтийг ахиулах хүнд үүргийг хамтаар хүлээе " сэдвээр үг хэлж, дэлхийн эдийн засаг санхүүгийн байдлын тухай Хятадын талын үзэл болон Хятадын эдийн засгийн өнөөгийн байдлыг дэлгэрэнгүй танилцуулж, ирээдүйн хөгжилд итгэлтэй буйгаа илэрхийлэн, хамтран чармайж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, дэлхийн эдийн засгийн тогтвортой өсөлтийн хүнд үүргийг хамтдаа үүрэлцэхийг Ази Европын орнуудад хандан уриалсан байна. Үүнтэй холбогдуулан ерөнхий сайд Вэнь Жябао Ази Европын хамтын ажиллагааны талаарх Хятадын үзэл бодлыг дэлгэрэнгүй өгүүлжээ. Үүнд, Нэгд, олон улсын чөлөөтэй, нээлттэй, шударга худалдаа нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгөх хүч юм. Улам их үнэнч санаа болон шийдвэр зоригоор зах зээлийн нээлттэй байдлаа өргөтгөж, худалдаа хөрөнгө оруулалтын ивээх үзлийг тодорхой байр суурь, хамтын үйл ажиллагаагаар хориглож, худалдааны маргааныг улам ухаалаг арга зүйгээр зохистой зохицуулах хэрэгтэй. Хоёрт, Макро эдийн засгийн бодлогын зохицуулалтыг эрчимжүүлэх явдал бол өнөөгийн нэгэн чухал үүрэг байсаар байна. Дэлхийн эдийн засгийн эрчтэй тогтвортой, тэнцвэртэй хөгжлийг ахиулах явдлыг хамтын зорилт болгож, эдийн засгийн өсөлт болон олон орны эдийн засгийн харилцан эерэг нөлөөллийг ахиулах хэрэгтэй. Гуравт, шинжлэх ухаан техник болон бүтээмжийг ахиулах нь хямралыг ялахын үндсэн арга барил юм. Дээрх бодлогын яриа хэлэлцээг эрчимжүүлж, шинжлэх ухаан техникийн солилцоо болон хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, цэвэр эрчим хүч, экологийн хамгаалалт, сансрын уудам, био, мэдээлэл холбоо, хотын тогтвортой хөгжил зэрэг салбаруудын хамтын ажиллагааг гол төлөв ахиулах хэрэгтэй. Дөрөвт, дэлхийн эдийн засгийг цэгцлэх иж бүрэн систем бол дэлхийн эдийн засгийн тогтолцооны баталгаа юм. Олон улсын банк санхүүгийн тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, Доха-гийн уулзалт хэлэлцээг даруй чухал ахицад хүрэхэд тус дөхөм үзүүлж, том том бараа бүтээгдэхүүний үнийг тогтоох, зохицуулах, ил тод механизмыг бүрдүүлэхэд тус дөхөм үзүүлэх хэрэгтэй зэрэг болно.
Лаосын хэвлэлүүд ерөнхий сайд Вэнь Жябао-гийн айлчлалын талаар өргөнөөр мэдээлж, энэ айлчлал нь Хятадын нам, засгийн газраас Лаос Хятадын харилцааг онцгой анхаарч, Ази Европын хурлыг дэмжиж байгаа юм гэж үзсэн байна. Хоёр талын харилцааг гүнзгийрүүлэх ерөнхий сайд Вэнь Жябао-гийн тодорхойлсон зорилт нь хоёр орны сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны хөгжилд шинэ эрч хүч болон хөдөлгөх хүч болох юм гэж Лаосын хэвлэлийн мэдээллүүд тэмдэглэжээ.
Ян Жечи үгийнхээ төгсгөлд хэлэхдээ, ерөнхий сайд Вэнь Жябао энэ удаа Ази Европын хуралд оролцож, Лаост айлчилж, улмаар итгэлцлээ нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа өрнүүлж, ирээдүйгээ төлөвлөх зорилтод хүрлээ. Энэ айлчлал нь Ази Европын хамтын ажиллагаа болон Лаос Хятадын харилцааны алс хэтийн хөгжилд чухал ач холбогдолтой боллоо гэжээ. \Д, П\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |