• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХКН-ын 18-р их хурал эхлэхэд бэлэн боллоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-11-07 21:11:11
    Хятадын төрийн эрх баригч ХКН-ын Бүх Хятадын төлөөлөгчдийн 18-р их хурал 8-ны үдээс өмнө Бээжинд эхлэх гэж байна. 7-ны өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр их хурлын төлөөлөгч Цай Минжао тус их хурлын холбогдох байдлыг танилцууллаа. Мөн өдөр бараг 2 цаг үргэлжилсэн хэвлэлийн бага хурал дээр Цай Минжао Хятадын ард иргэд болон дотоод гадаадын хэвлэл мэдээллийн анхааралд байгаа ард иргэдийн амьжиргааг сайжруулах, авилгатай тэмцэх, улс төрийн тогтолцооны өөрчлөлт зэрэг асуудалд хариулт өгсөн байна. Ингэж илэн далангүй хариулт өгч байгаа нь Хятадын төр баригч намын нээлттэй болон итгэлийг харуулсан байна.

    Таван жилд нэг удаа хуралддаг ХКН-ын Бүх Хятадын төлөөлөгчдийн их хурал болон түүнээс үүсэлтэй төв хороо бол ХКН-ын хамгийн дээд удирдах байгууллага юм. Их хурлын 2268 төлөөлөгчид бол бүх Хятадын 80 сая гаруй коммунист намын гишүүдээс сонгогдсон юм. Тэд Хятадын үндсэн давхаргын намын гишүүд, ард иргэдийн хүсэл найдварыг намын төв хороонд илтгэх болно.

    Хэвлэлийн бага хурал дээр Цай Минжао хэлэхдээ, ХКН-ын 18-р их хурал нь хойшдын нэг үе шатны Хятадын нийгмийн хөгжилд стратегийн байршуулалт хийх болно гэжээ.

    Тэрээр хэлэхдээ, ХКН-ын Бүх Хятадын төлөөлөгчдийн 18-р их хурал бол бүх талын баян чинээлэг нийгэм байгуулах зангилаа үе шат болон өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлэх, эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрийн өөрчлөлтийг түргэтгэх үе шатанд хуралдаж байгаа маш чухал их хурал юм. Их хурал нь өнгөрсөн таван жилийн ажил болон ХКН-ын 16-р их хурлаас хойших практикийг ноцтой дүгнэж, цаг үеийн шаардлага болон ард түмний хүсэл эрмэлзэлд нийцсэн үйл ажиллагааны хөтөлбөр болон их бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулан тогтоож, Хятадын өөрчлөлт нээлттэй байдлыг тал бүрээр түлхэн ахиулах болон социализмын орчин үеийн бүтээн байгуулалтыг тал бүрээр түлхэн ахиулж, намын бүтээн байгуулалтын шинэ агуу их төслийн тухай стратегийн байршуулалт хийх болно гэжээ.

    ХКН-ын 18-р их хурал 8-ны өдрөөс 14-ний өдрийг хүртэл 7 хоног хуралдах юм. Их хурал ХКН-ын 17-р сонгуулийн төв хорооны тайланг хянан хэлэлцэж, төв хорооны сахилга бат шалгах комиссын ажлын тайланг хянан хэлэлцэж, "ХКН-ын дүрэм (өөрчлөлт оруулсан төсөл)"-ыг хянан хэлэлцэх бөгөөд баталж, ХКН-ын 18-р сонгуулийн төв хороог сонгох бөгөөд төв хорооны сахилга бат шалгах комиссыг сонгох болно.

    Цай Миньжао тайлбарлаж хэлэхдээ, ХКН-ны 16-р их хурлаас хойш нам болон засгийн газар ард иргэдийн амьжиргааг сайжруулах талд асар их хүчин чармайлт гаргаж, мөн нааштай үр дүнд хүрсэн байна. Бүх хөдөлмөрчин ард түмэнд хандсан олон нийтийн ажлын байраар хангах системийг анхлан бүрдүүлж, хот хөдөөгийн албан журмын боловсролыг бүх талаар хэрэгжүүлэн, нийгмийн баталгааны системийн бүтээн байгуулалт ч түүхийн чанартай ахиц олсон, баталгаат орон сууцын байгууламж ч үндсэндээ бүрдэж, эм эмнэлэг, эрүүл хамгааллын салбарын өөрчлөлт ч чухал амжилтыг олж, ард иргэдийн анхааралд байгаа амьжиргааны зарим хүчир асуудлыг ч анх шатанд шийдвэрлэж эхэлжээ. Энэ 10 жилийн Хятадын хөгжил дунд ард иргэдийн амьжиргааны төвшинг сайжруулах талд хамгаас илүү амжилт олсон байна гэж үзэж болох юм гэжээ.

     Харин Хятадын нийгмийн баян хоосны ялгаа ихсэж буй нь гадаад дотоодын анхаарах асуудал болсоор байна. Үр ашиг болон шударга байдал, түрүүлж баяжсан болон дараа нь баяжсан зэрэг харилцааг зөвөөр шийдвэрлэх нь ХКН-ны төр барих чадварыг шалгаж, олон түмний хувийн эрх ашигтай холбогдож байна.

    Үүнд холбогдуулан Цай Мин Жао хэлэхдээ, иргэдийн амьжиргааг тэргүүн байранд тавих, иргэдийг баяжуулах, иргэдэд үр өгөөжийг нь хүртээх бодлого ёсоор, ХКН-ын 18-р хурал иргэдийн амьжиргааг баталгаажуулж, сайжруулах талаар бүх талын байршуулалт хийлээ.

    Тэр хэлэхдээ, Хятадын хөгжлийн үе шатны чанартай онцлогт чиглүүлэн, ард түмний нэн сайн сайхан амьдралтай болох шинэ хүсэл эрмэлзлийн дагуу, иргэдийн амьжиргааг батлан сайжруулахыг үндсэн гараа болон эцсийн зорилт болгож, иргэдийн амьжиргааг сайжруулах олон төрлийн дүрмийг байршуулалтыг баталгаажуулан сайжруулж, олон нийтийн үндсэн үйлчилгээний системийн байгуулалтыг түргэтгэж, боловсрол эзэмших, хөдөлмөрийн цалин хөлсний баталгаатай байх, эрүүл мэндийн баталгаатай байх, өтлөө насны асрамжтай байх, орон сууцны баталгаатай байх зэрэг талаар ахиц хийж, өөрчлөлт хөгжлийн үр өгөөжийг нэн их, нэн шударгаар нийт ард түмэнд эдлүүлэх болно гэжээ.

    Ардын амьдралыг сайжруулахын зэрэгцээ авлига авсан түшмэдүүдийг хэрхэн шийтгэх нь гадаад ертөнцөөс Хятадын эрх баригч намд тавьж буй найдвар юм. Хятадын засгийн газар ойрын жилүүдэд засгийн газрын салбарууд " Гурван нээлттэй" хэрэглээг багтаасан олон арга хэмжээгээр авлига, хээл хахуултай тэмцэх ажлаа эрчимжүүлж байна. ХКН олонтаа авлига хээл хахуультай тэмцэх, намын сахилгыг сайжруулах уриалга гаргаж байсан. Саяхан ХКН-ын Төв хороо Бо Силай, Лю Жижүнь нартай холбоотой ноцтой хээл хахуулийн хэргийг шалган шийтгэсэн билээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе