• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

18 дугаар их хурлыг сурвалжлахаар бүртгүүлсэн гадаадын болон Шянган, Аомэнь, Тайваны сэтгүүлчийн тоо 1700-г давжээ.

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-11-07 15:01:33

        Өнөөгийн байдлаар ХКН-ын 18 дугаар их хурлыг сурвалжлан мэдээлэхээр нэрээ бүртгүүлсэн гадаадын болон Шянган, Аомэнь, Тайваны сэтгүүлчдийн тоо 1700 гаруй байж, 5 жилийн өмнө буюу 17 дугаар их хурлын хилийн чанадын сэтгүүлчдийн тоог даваад байна гэж ХКН-ын 18 дугаар их хурлын хэвлэл мэдээллийн төвийн дарга Зай Хүйшэн 6-ны өдөр илэрхийллээ.

       Зай Хүйшэн хэлэхдээ, дотоод гадаадын сэтгүүлчдэд тус дөхөм үзүүлэхийн тулд их хурлын хэвлэлийн албанаас хэвлэл мэдээллийн төвийг байгуулсан байна. Сэтгүүлчид уг хэвлэл мэдээллийн төвийн веб сайтаар 18 дугаар их хурлыг сурвалжлах өргөдөл дэвшүүлэх, мөн тус хуралтай холбоотой радио, телевизийн олон нийтийн долгионыг цуглуулах, хурлын талаарх бодитой зурагт мэдээлэл авах зэрэг боломжтой бөгөөд мэдээлэл холбооны үйлчлэх хэсгээр дамжуулан мэдээ мэдээллээ явуулах бүрэн боломж бүрдэв гэжээ. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе