ХКН-ын 18 дугаар удаагийн бүх Хятадын төлөөлөгчдийн их хурал 11-дүгээр сарын 8-ны үдээс өмнийн 9 цагт Бээжингийн Ардын Их Хурлын ордонд нээгдэнэ.
Тухайн үед Ардын Төв Радиогийн Хятадын дуу хоолой, Жүн Хуагийн дуу хоолой, Хуа Шягийн дуу хоолой, ССTV-1, CCTV-4 , CCTV-гийн мэдээний суваг, англи, испани, франц, араб, орос зэрэг 5 гадаад хэлний суваг, Хятадын Олон Улсын Радиогийн Хятад хэлний төв аялга, англи, франц, герман, испани, орос, япон, араб, монгол, солонгос зэрэг хэлээр шууд дамжуулах бөгөөд Ардын сүлжээ, Синьхуа сүлжээ, Хятадын сүлжээний телевиз-CNTV, Хятадын сүлжээ зэрэг веб сайтууд мөн шууд нэвтрүүлэг хийнэ.\Хуар\