• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХКН-ын 18-р их хурлын бэлтгэл хурал боллоо

CRI       (GMT+08:00) 2012-11-07 18:54:16

      ХКН-ны 18-р их хурлын бэлтгэл хурал 7-ны үдээс хойш Ардын Их Хурлын ордонд болж, нөхөр Хү Жиньтао даргаллаа.

      ХКН-ын 18-р их хурлын төлөөлөгч болон онц төлөөлөгч зэрэг нийт 2325 хүн оролцохоос өнөөдрийн бэлтгэл хуралд 2280 төлөөлөгч оролцжээ.

      Хурал гар өргөж санал хураах хэлбэрээр 22 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчийн эрхийг хянах комиссын нэрсийн жагсаалтыг баталж, 247 хүний бүрэлдэхүүнтэй их хурлын тэргүүлэгчдийн нэрсийг баталж, Ши Жин Пинийг их хурлын нарийн бичгийн даргаар баталлаа. Хурал мөн их хурлын нарийн бичгийн газрын байршуулалт болон ажлын үүргийг баталлаа.

      Бэлтгэл хурал 18-р их хурлын хөтөлбөрийг баталлаа. Хурлын хөтөлбөрт, ХКН-ын 17-р сонгуулийн төв хорооны тайланг сонсон хянан батлах, ХКН-ын 17-р сонгуулийн төв хорооны сахилга батын хорооны ажлын тайланг хянан шалгах, ХКН-ын дүрэмд өөрчлөлт оруулах төслийг хянан батлах, ХКН-ын 18-р сонгуулийн төв хороог сонгох, ХКН-ын 18-р сонгуулийн төв хорооны сахилга батын хороог сонгох зэрэг болно. /Дүүрэнжаргал, Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе