• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

18-р их хурал анхны хэвлэлийн бага хурлаа хийлээ

CRI       (GMT+08:00) 2012-11-08 09:28:13

      ХКН-ын 18-р их хурлын хэвлэлийн төв өчигдөр үдээс хойш 16 цаг 30 минутаас Бээжингийн ардын их хурлын ордонд хэвлэлийн бага хурал хийж, дотоод гадаадын 600 шахам сурвалжлагч оролцсон байна. Их хурлын хэвлэлийн төлөөлөгч Цай Минжао тус хурлын холбогдох байдлыг танилцуулжээ.

      ХКН-ын 18-р их хурал 8-ны үдээс өмнө Бээжингийн ардын их хурлын ордонд нээгдэж, 11-р сарын 8-наас 14-нийг хүртэл нийт 7 өдөр үргэлжилнэ гэж мэдэгдсэн бөгөөд бүх талын бэлтгэл ажил хангагдсан гэж тэр мэдэгдлээ.

      Цай Минжао хэлэхдээ, 7-ны өдрийн үдээс хойш ХКН-ын 18-р их хурлын бэлтгэл хурал зохиогдож, хурлын хөтөлбөрийг тогтоож, их хурлын тэргүүлэгчдийг сонгосон байна. Хурлын тэргүүлэгчдийн удирдлагаар их хурал явагдах юм. Бэлтгэл хурлаас Ши Жиньпинг их хурлын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгон баталжээ.\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе