• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын Коммунист Намын 18 дугаар их хурал нээгдлээ

CRI       (GMT+08:00) 2012-11-08 09:58:06

      Хятадын төр баригч Хятадын Коммунист Намын 18 дахь удаагийн нийт төлөөлөгчдийн их хурал 8-ны үдээс өмнө Бээжингийн ардын их хурлын ордонд нээгдэж, ХКН-ын удирдагчид болон 2300 гаруй төлөөлөгчид хуралд оролцож байна.

      ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао 17 дахь сонгуулийн төв хороог төлөөлөн илтгэл тавьж, намын төлөөлөгчид хянахыг хүссэн байна. Тус тайланд тэмдэглэхдээ, ХКН улс орныг удирдан, Хятадын онцлогтой социализмын замыг хэлбэрэлтгүй баримтлан урагшлах болно гэжээ.

      ХКН-ын Бүх Хятадын төлөөлөгчид болон түүнээс буй болсон төв хороо нь Хятадын Коммунист Намын хамгийн дээд удирдах байгууллага бөгөөд их хурлыг таван жилд нэг удаа хуралддаг юм. ХКН 80 сая гаруй гишүүнтэй бөгөөд 2200 гаруй намын төлөөлөгчид бол мянган мянганы дотроос сонгогдсон хүмүүс. Үүний дотор 1978 онд өөрчлөлт нээлттэй бодлогыг хэрэгжүүлж эхэлснээс хойш намд элссэн намын гишүүд 18 дахь их хурлын төлөөлөгчдийн дотор голлож байна.

      Хөтөлбөр ёсоор тус хурал 7 хоног үргэлжилж, төлөөлөгчид Дарга Хү Жиньтаогийн тайланг хянан хэлэлцэж, "Хятадын Коммунист Намын дүрэм (өөрчлөлт оруулсан төсөл)"-ийг хянан баталж, Төв хорооны сахилга бат шалгах комиссын ажлын тайланг хянан хэлэлцэж, Төв хороо болон Төв хорооны сахилга бат шалгах комиссыг шинээр сонгон гаргах юм. \Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе