![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятадын Коммунист Намын 18 дугаар их хурал 8-ны үдээс өмнө ёслол төгөлдөр нээгдлээ. Дэлхийн улс орнуудын улс төрчид ХКН-ын 18 дугаар их хурлыг онцгой анхаарч, Хятадын өөрчлөлт, нээлттэй бодлогын 30 гаруй жил, ялангуяа сүүлийн 10 жилийн асар их ололт амжилтыг өндрөөр үнэлж, ХКН-ын 18 дугаар их хурал дэлхийн улс төр, эдийн засагт чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Сербийн Боловсролын Яамны Сайд Зарко Обрадович саяхан хэлэхдээ, ХКН-ын 18 дугаар их хурал нээгдсэний ач холбогдол нь Хятадад төдийгүй дэлхий нийтийн улс төр, эдийн засаг зэрэг олон салбарт нөлөөлөх болно гэжээ.
Индонезаас Хятадад суугаа элчин сайд Имрон Котан хэлэхдээ, ХКН-ын 18 дугаар их хурлаар шинэ удирдах баг бүрдэх юм. Энэ нь Хятад улсын хөгжил шинэ үед шилжсэнийг харуулж байна. Хятадын ирэх арван жилийн хөгжлийн үйл явцыг дэлхий нийтэд тодорхойлох бөгөөд Хятад, Индонез хоёр орны харилцаа хөгжлийн шинэ шатанд хүрэх болно гэсэн байна.
Бангладешаас Хятад улсад суугаа элчин сайд Мунши Файз Ахмад таван жилийн үүрэгт ажлаа удахгүй дуусгах гэж байна. Өнгөрсөн хэдэн жилд тэрээр Хятадад өрнөсөн томоохон өөрчлөлтийг биеэрээ мэдэрч, Хятадын хөгжил өөрчлөлтийг гүнээ ойлгосон байна.\Уртнасан.\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |