• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын онцлогтой социализмын үзлийг баримтална

CRI       (GMT+08:00) 2012-11-08 11:48:58

      Хятадын эрх баригч Хятадын Коммунист Намын 18 дугаар их хурал 8-ны үдээс өмнө Бээжинд нээгдэж, ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао 17 дахь сонгуулийн төв хороог төлөөлөн илтгэл хийж, ХКН улс орныг удирдан Хятадын онцлогтой социализмын замыг хэлбэрэлтгүй баримтлан урагшилна гэж илтгэлдээ тодорхой мэдэгджээ.

      Хятадын онцлогтой социализмын замнал, Хятадын онцлогтой социализмын онолын систем, Хятадын онцлогтой социализмын тогтолцоо нь нам ба ард түмэн 90 гаруй жил бүтээн байгуулж, хуримтлуулсан үндсэн ололт амжилт тул зайлшгүй баримталж, үргэлжлүүлэн хөгжүүлэх ёстой юм. Шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжлийн үзэл ойлголт нь Хятадын онцлогтой социализмын онолын систем дэх шинэ үр бүтээл бөгөөд Маркс Лениний үзэл санаа, Мао Зэдүнгийн үзэл санаа, Дэн Шяопиний онол, "гурвыг төлөөлөх" чухал үзэл санаатай адилаар намын урт удаан хугацаанд зайлшгүй баримтлах ёстой үзэл санаа мөн гэж намын нийт төлөөлөгчдөд хандан Хү Жиньтао онцоллоо.

      Тус их хурал Хятад улс баян чинээлэг нийгмийг тал бүрээр бүтээн байгуулах зангилаа үед зохиогдож байна. Хү Жиньтао тайландаа тэмдэглэхдээ, баян чинээлэг нийгмийг тал бүрээр бүтээн байгуулах зорилтын тухай шинэ шаардлага дэвшүүлж, хөгжлийн тэнцвэртэй байдал, зохицонгуй байдал, тогтвортой байдлыг нэмэгдүүлсний үндсэн дээр 2020 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүн ба хот суурины иргэдийн орлогыг 2010 оныхоос 2 дахин нэмэгдүүлнэ гэсэн нь чухал зорилтын нэг боллоо гэжээ.

      Хү Жиньтао тайландаа тэмдэглэхдээ, хойшид Хятад улс эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг тал бүрээр гүнзгийрүүлж, эдийн засгийн хөгжлийн явцад зах зээлийн жамыг хүндэтгэн, улсын хөрөнгийн голлох хэсгийг үндэсний аюулгүй байдал, үндэсний эдийн засгийн амин судастай холбоотой чухал болон зангилаа салбаруудад оруулна гэжээ. Төрийн өмчийн бус эдийн засгийн хөгжлийг урамшуулан дэмжиж, удирдан дагуулж, олон төрлийн өмчийн эдийн засагт үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг хуулийн дагуу тэгш эдлүүлэх, зах зээлд шударгаар өрсөлдүүлэх, хуулиар адил тэгш хамгаалахыг баталгаажуулна гэлээ.

      Улс төрийн тогтолцооны өөрчлөлтийг идэвхтэй, зүй зохистой ахиулж, ардын ардчиллыг улам өргөн, бүрэн төгөлдөр, боловсронгуй болгоно. Үүнд ард иргэд ардын төлөөлөгчдийн их хурлаар дамжуулан төрийн эрхээ хэрэгжүүлэхийг дэмжиж, үндсэн шатны ардын төлөөлөгчид, ялангуяа гол фронтын ажилчин, тариачин, сэхээтнүүдийн төлөөлөгчийн тоог нэмэгдүүлэн, нам засгийн удирдах боловсон хүчний төлөөлөгчдийн тоог бууруулах нь тэргүүн чухал үүрэг юм. Ардын төлөөлөгчдийн их хуралд төлөөлөгчдийн харилцааны алба байгуулж, төлөөлөгчид болон иргэдийн харилцааны механизмыг боловсронгуй болгоно гэж тайланд заалаа.\Цогзолмаа, Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе