![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хятадын Коммунист Намын 18-р удаагийн Бүх Хятадын төлөөлөгчдийн их хурал 8-ны өдөр Бээжинд нээлтээ хийлээ. Дэлхийн улс орнуудын улс төрчид ХКН-ын 18-р их хурлыг онцгой анхаарч, Хятадын өөрчлөлт шинэчлэл нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 30 жил, ялангуяа сүүлийн 10 жилд олсон асар их ололт амжилтыг өндрөөр үнэлж, ХКН-ын 18-р их хурал дэлхийн улс төр, эдийн засагт чухал нөлөө үзүүлэх юм гэж үзэцгээж байна.
ХКН-ын 18-р их хурал нээгдэж буйтай холбогдуулан Шри Ланка улсын төр баригч Шри Ланкийн Эрх Чөлөөний Намын ерөнхий нарийн бичгийн дарга Майтрипала Сирисена баярын захидал ирүүлж, ХКН-ын 18-р их хурал амжилттай нээгдсэнд баяр хүргэжээ.
Босни-Герцеговины Гадаад хэргийн сайдын туслах Амер Капетановик тус радиогийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, ХКН-ын 18-р их хурал нээгдсэн нь Босни-Герцеговина, Хятад хоёр улсын уламжлалт найрсаг хамтын ажиллагааг цаашид ахиулж, Хятад улс ирээдүйн 10 гаруй жилд дэлхий нийтийн хөгжилд улам ихээр нөлөөлнө гэжээ.
Балбын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Кажи Шрестха Бээжинд тус радиод тусгайлан ярилцлага өгөхдөө, ХКН дэлхий нийтэд чухал нөлөө үзүүлж буйг өндрөөр үнэлж, их хурал амжилттай явагдахыг хүсэн ерөөсөн байна. 18-р их хурлаас хойш ХКН Хятадын ард түмнийг удирдан жолоодож, улс орноо улам баян чинээлэг болгон бүтээн байгуулж чадна гэдэгт итгэж байна гэж илэрхийллээ.\Уртнасан.\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |