![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
ХКН-ын 18-р их хурал 8-ны өдрийн үдээс өмнө Бээжинд нээгдлээ. 18-р их хурлын хэвлэл мэдээллийн төвийн бүртгэлээс үзвэл, өнөөгийн байдлаар гадаадын 1704 сэтгүүлч 18-р их хурлыг сурвалжлан мэдээлж байгаа нь өмнөх их хурлынхаас хол давжээ. ХКН-ын 18-р их хурал нь Хятадын ирээдүйн хөгжилд ямар зохицуулалт хийх вэ? Хятад улс дэлхийн эдийн засагт шинэ хүч сэлбэх үү? Хятадын улс төрийн салбар дах өөрчлөлт хэрхэн явагдах вэ? зэрэг асуудлууд гадаадын сэтгүүлчдийн сонирхлыг татаж байна.
18-р их хурлын хэвлэл мэдээллийн төвд Америкийн нэгэн сэтгүүлч цэвэр хятад хэлээр "би Хятадын шинэ удирдах баг Америкт ямар бодлого явуулахыг онцгой анхаарч байна" гэж өгүүлж байлаа.
Ройтер агентлагийн Бээжин дэх сурвалжлагч Жон Синклайр Фолей хэлэхдээ, манай уншигчид Хятадын эдийн засаг урьдын адил түргэн өсөх эсэх, энэ нь Хятадын худалдааны түншид нөлөөлөх эсэх, Хятад улс түргэн, тогтвортой өсөлтийг хэвээр хадгалахын тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ зэрэг асуудлуудад хариулт авахыг хүсч байна гэжээ. \Д\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |