![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао ХКН-ын 18-р их хурал дээр онцлохдоо, Хятадын онцлогтой социализмын замаар тууштай замнаж, Хятадын онцлогтой социализмын шинэ ялалтад хүрэх хэрэгтэй гэжээ.
Хү Жиньтао тэмдэглэхдээ, замнал нь намын амь нас, улс орны ирээдүй, үндэстний хувь заяа, ард түмний аз жаргалтай холбогдож байгаа юм. Эдийн засаг соёл туйлын хоцрогдонгуй Хятад улсад үндэстний сэргэн мандалтын замыг хайх нь туйлын бэрхшээлтэй үүрэг юм. 90 гаруй жилийн турш, манай нам ард түмэнд түшиглэн, марксизмын үндсэн онолыг Хятадын бодит байдал, цаг эриний онцлогтой уялдуулж, бие даан өөрийн сонгосон замаар замнаж, хувьсгалт байгуулалт өөрчлөлтийн агуу их ялалтыг олж, Хятадын онцлогтой социализмыг нээж хөгжүүлэн, Хятадын ард түмэн болон Хятадын үндэстнүүдийн алс ирээдүй, хувь заяаг үндсэнд нь шинэчлэн өөрчилсөн юм гэжээ.
Шинэ зууны шинэ цаг эринд намын төв хороо стратегийн чухал боломж тохиолыг барьж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах явцдаа практикт шинийг бүтээн, онолын бүтээмж, тогтолцооны бүтээмж, хүний төлөө гэсэн бүх талын тогтвортой хөгжлийг онцолж, социалист эвсэг зохицонгуй нийгмийг байгуулан, экологи соёл иргэншлийн байгуулалтыг түргэтгэхийг дэвшүүлж, Хятадын онцлогтой социалист үйлсийн ерөнхий тогтолцоог бүрдүүлэн, иргэдийн амьжиргааг дорвитой баталгаажуулан сайжруулж, нийгмийн шударга, голч байдлыг ахиулан, эвсэг зохицолтой нийгмийг байгуулахад тус дөхөм үзүүлж, намын эрх барих чадавхын байгуулалт ба тэргүүний чанарын байгуулалтыг ахиулан, түүхийн шинэ гараан дээр Хятадын онцлогтой социализмыг амжилттай баримталж хөгжүүлсэн юм гэж тэрээр тэмдэглэжээ.
Хятадын онцлогтой социализмыг хөгжүүлэх явдал бол урт хугацааны бэрхшээлтэй хүнд үүрэг тул түүхийн шинэ онцлогтой агуу их тэмцэл хийхээр зайлшгүй бэлтгэх хэрэгтэй. Бид цаг эринтэй алхаа нийлүүлэн Хятадын онцлогтой социализмыг эрс гуйвшгүй баримталж, Хятадын онцлогтой социализмын практик онцлог, онолын онцлог, үндэстний онцлог болон цаг эриний онцлогийг байнга баяжуулах хэрэгтэй гэж Хү Жиньтао онцолжээ.
Түүхийн шинэ нөхцөлд Хятадын онцлогтой социализмийн шинэ ялалтад хүрэхэд дараах үндсэн шаардлагуудыг зайлшгүй бат эзэмшиж, түүнийг бүх нам, үндэстнүүдийн ард түмний хамтын итгэл хүсэл болгох хэрэгтэй гэж Хү Жиньтао тэмдэглэжээ. Энэ нь тухайлбал, Ардын хувийн байр суурийг баримтлан, нийгмийн үйлдвэрлэх хүчийг чөлөөлөн хөгжүүлэхийг зайлшгүй баримталж, өөрчлөлт нээлттэй бодлогыг баримтлан, нийгмийн шударга, голч байдлыг баримталж, хамтаар баяжин чинээлэгжих замаар замнахыг баримталж, нийгмийн эвсэг зохицонгуй байдлыг зайлшгүй баримталж, энх тайван хөгжлийг болон намын удирдлагыг зайлшгүй баримтлах хэрэгтэй гэсэн байна. \Д\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |