• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХКН-ын 18-р их хурал Хятадын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тогтооно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-11-08 19:20:29

         ХКН-ын 18-р их хурал 8-ны өдөр нээгдлээ. Уг хурлын хамгийн чухал хэлэлцэх хэргийн нэг бол тус намын ерөнхий нарийн бичгийн дага Хү Жиньтао 17-р удаагийн Төв Хороог төлөөлөн "Хятадын онцлогтой социализмын замаар урагшлахыг эрс хэлбэрэлтгүй баримталж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахын төлөө тэмцье" гэсэн гарчигтай тайлан хийсэн байна. Ингэснээр Хятадын ирээдүйн хөгжлийн чиг хандлага, үүрэг, стратеги нь их хуралд оролцож байгаа төлөөлөгчдөд тодорхой болсон төдийгүй бүх Хятадын ард түмэнд ч тодорхой болж, дэлхийн нийтээрээ анхаарч буй Хятадын хөгжлийн асуудал ч хүмүүсийн өмнө ил тодорхой болсон байна.

         Өнгөрсөн таван жилийн ажлыг уг тайланд эргэн харсан бөгөөд өнгөрсөн арван жилийн ажлыг ч нэгтгэн дүгнэж, ХКН Хятадын ард түмнийг удирдан жолоодож, хатуу бэрхийг ялан давсан ололт амжилтуудыг бүрэн нотолж, уг хурлаас өмнө болсон намын төлөөлөгчдийн олон удаагийн хурал болон намын төв хорооны шийдвэрт бодлого зөв болохыг бодит үйл хэргээр нотолсон байна. Хятадын хөгжил дэвшил нь дэлхий дахинд хувь нэмэр оруулж, мөн Хятадын ирээдүйн цаашдын хөгжилд бат бэх үндэс суурийг тавьж өгсөн юм.

         Уг тайланд шинжлэх ухаанч үзлийг үндэслэн сүүлийн 10 шахам жилийн практик ололт амжилт болон эрэл хүслийг тусгаж, шинжлэх ухаанч хөгжлийн үзэл баримтлалын удирдан жолоодох байр суурийг тодорхойлж, шинжлэх ухаанч хөгжлийн үзэл баримтлал нь Хятадын онцлогтой социализмын зүй тогтлын тухай бидний ойлголтыг шинэ төвшинд дээшлүүлж, эрин үеийн Хятадын марксизмын хөгжлийн шинэ цар хүрээг нээсэн байна. Шинжлэх ухаанч хөгжлийн үзэл баримтлал бол намын урт хугацаанд заавал баримтлах удирдан жолоодох үзэл санаа мөн. Ирээдүйд хандуулан шинжлэх ухаанч үзэл баримтлалыг Хятадын орчин үеийн хөгжлийн байгуулалтын бүх явцад заавал тууштай баримтлуулж, намын бүтээн байгуулалтын бүх талуудад илтгэн харуулах хэрэгтэй гэж тэмдэглэсэн байна.

         Уг тайланд Хятад улсын түүхийн шинэ аялалдаа ямар туг өргөх, ямар замаар замнах асуудлыг улам тодруулан өгүүлж, ирээдүйд ХКН Хятадын онцлогтой агуу их далбааг үргэлжлүүлэн эрс хэлбэрэлтгүй өндөрт өргөж, цаг үетэйгээ алхаагаа нийлүүлэн, Хятадын онцлогтой социализмыг хэлбэрэлтгүй баримталж, Хятадын онцлогтой социализмын практикийн онцлог, онолын онцлог, үндэсний онцлог, цаг үеийн онцлогийг байнга баяжуулах хэрэгтэй. Энэ бол ХКН болон Хятадын ард түмэн өөрчлөлт шинэчлэл, нээлттэй бодлого хэрэгжүүлсний үндсэн сонголт, мөн ч ирээдүйд чиглэн урагшлах цорын ганц сонголт юм гэж тэмдэглэжээ.

         Өөрчлөлт шинэчлэл, нээлттэй бодлогыг хэрэгжүүлснээр Хятад улс болон дэлхий нийт улам нягт холбоотой хөгжиж байна. Хятад улс дэлхийтэй салшгүй холбоотой , дэлхий нийт ч Хятад улстай салшгүй холбоотой юм. Иймээс дэлхийн маш олон улс орон, хүмүүс ХКН-ын их хуралд анхаарлаа хандуулж байгаа нь хэрэг дээрээ Хятад улсын ирээдүйд анхаарал тавьж байна, мөн дэлхийн нийтийн ирээдүйд анхаарал тавьж байгаа явдал юм. Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жинь Тао-гийн хийсэн тайлан нь Хятад улсын ирээдүйн хөгжлийн чиг хандлага, зорилго үүрэг болон стратегийн үндсэн хэм хэмжээг тогтоож өгсөн байна. Уг тайлан нь их хурлаар батлагдсаны дараа Хятад улс өмнөхөө залгамжлан, ирээдүйгээ нээж, сүр жавхлантайгаар урагшлахад зоригжуулал болох нь гарцаагүй юм. \Д, П\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе