Ү Бангүө 8-ны үдээс хойш ХКН-ын Аньхүй мужийн төлөөлөгчдийн хамт ХКН-ын 18-р их хурлын тайланг авч хэлэлцсэн байна. Ү Бангүө заахдаа, нөхөр Хү Жиньтаогийн тавьсан чухал тайлан илтгэл нь марксизмын байр суурь, үзэл ойлголт, арга барилыг шингээсэн, түүхийн шинэ нөхцөлд Хятадын онцлогтой социализмыг шинэ ялалтанд хүргэх улс төрийн хөтөлбөр, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах үйл ажиллагааны удирдамж юм. Бид уг тайлангийн үзэл санааг нягт нямбай суралцаж, гүнзгий ойлгож, үзэл бодол, үйл ажиллагаагаа өөрийн ухамсраар намын 18-р их хурлын үзэл баримтлалд нэгтгэж, Хятадын онцлогтой социализмын замаар хэлбэрэлтгүй зоригтой урагшлах хэрэгтэй гэжээ.
Ү Бангүө онцлохдоо, бидэнд тулгарч буй боломж тохиол, сорилтууд нь урьд өмнө тохиож байгаагүй зүйлүүд юм. Дэлхийн байдал, улс орны байдал, намын байдлын шинэ өөрчлөлтийг гүнзгий таньж мэдэн, Хятадын онцлогтой социализмыг хэлбэрэлтгүй баримтлан хөгжүүлж, намын үндсэн онол, үндсэн зарчим, үндсэн хөтөлбөр, үндсэн туршлагыг хэлбэрэлтгүй баримтлан, аливаа аюул эрсдэлээс эмээж сүрдэлгүй, аливаа оролдолгоос айлгүй, бэрхшээлийг даван туулах үзэл ухамсар, хариуцлагат ухамсраа нэмэгдүүлэн, ажлаа улам эрчтэй хийж, түүхийн шинэ гараан дээр Хятадын онцлогтой социализмын агуу их үйлсийг бүх талаар ахиулах хэрэгтэй гэлээ.\Д\