• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХКН-ын 18-р их хуралд баяр хүргэлээ

Рэнь Минь Ри Бао Сонин       (GMT+08:00) 2012-11-08 10:14:16

    "Рэн Минь Ри Бао" сонин 11-р сарын 8-ны дугаартаа "Хятадын онцлогтой социализмын шинэ ялалтыг ольё" гарчигтэй тэргүүн өгүүлэл нийтэлж, ХКН-ын 18-р их хурлын нээгдсэнд цогтой халуун баяр хүргэлээ.

    Өгүүлэлд тэмдэглэхдээ, намын 18-р их хурал бол чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах зангилаа үе болон өөрчлөлт,нээлттэй байдлыг гүнзгийрүүлж, эдийн засгийн хөгжлийн хэлбэрээ түргэн өөрчилж буй давшилтын үед болж байгаа чухал хурал юм. Хятадын онцлогтой социализмын агуу их далбааг өндөрт өргөж, Дэн Шяд Пины онол болон гурван төлөөлөл чухал үзэл санааг удирдлага болгож, шинжлэх ухаанч хөгжлийн үзлийг гүнзгийрүүлэн хэрэгжүүлж, үзэл санаагаа чөлөөлж, өөрчлөлт хийж, нээлттэй байлгаж, хүчээ төвлөрүүлэн, хүчир бэрхшээлийг даван туулж, Хятадын онцлогтой социализмын замаар хэлбэрэлтгүй замнаж, чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулахаар тэмцсэн юм. Намын 18-р их хурлыг амжилттай хуралдуулж, Хятадын нийт үндэстнүүдийг нягтруулан, чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулж, социалист орчин үеийн бүтээн байгуулалтын алхааг өргөтгөж, Хятадын онцлогтой социализмын шинэ байдлыг нээж, чухал бөгөөд алс хэтийн үр нөлөөтэй болох нь дамжиггүй юм гэжээ.

    Өгүүллийн төгсгөлд тэмдэглэхдээ, Хятадын олон газраас хүрэлцэн ирсэн 2200 гаруй төлөөлөгч, улс төрийн болон түүхийн өндөр хариуцлагаар нам төрийн их үйлсийн хөгжлийн их талыг харж, ардчиллыг бадруулан, чөлөөтэй ярилцаж, намын 18-р хурал далбаагаа өндөрт өргөж, өнгөрснөө залган ирээдүйгээ нээсэн, нягтран урагшилсан хурал болж, нам төрийн гэрэл цацрангүй түүхэнд тэмдэглэгдэн үлдэх болно гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе