![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
ХКН-ын 18-р их хурал Хятадын ирэх арван жилийн хөгжилтэй холбогдож байгаа тул гадаадын хэвлэлүүдийн анхаарлыг татаж байна. Тухайлбал манай хөрш орон Оросын хэвлэлүүд тус хурлын талаар мэдээлсээр байна. Оросын Тасс агентлаг, Новости агентлаг, Россия сонин зэрэг Оросын гол гол хэвлэлүүдээс Хятадад суугаа сэтгүүлчид 18-р их хурлыг мэдээлж байна. Мөн Хятадад салбаргүй Оросын хэвлэлүүд ч тусгай сэтгүүлч илгээн тус хурлыг мэдээлж байна.
Оросын олонх хэвлэлүүд 18-р хурлын агуулгын талаар мэдээллээ. Мөн цөөнгүй хэвлэлүүд ХКН-ын удирдлага дор Хятад улсын олсон хөгжлийн агуу ололтыг бүрэн дүүрэн үнэлж, Хятадын хөгжлийн ирээдүйн хандлагад тайлбар төсөөлөл хийлээ.
Америкийн хэвлэлүүд 18-р их хурлын Хятадын эдийн засагт үзүүлэх нөлөөний талаар нийтдээ анхаарал тавьж байна. Америкийн санхүү эдийн засгийн нэрт хэвлэл Пэн Бо агентлагийн салбар долоо хоногийн бизнес сэтгүүлд тэмдэглэхдээ, 18-р их хурлаас гарах шийдвэр бодлого, шинэ удирдах баг Хятадын ирэх арван жилийн эдийн засаг санхүүгийн бодлогод нөлөөлөх учраас хүмүүсийн анхаарлыг дээд хэмжээгээр татаж байна гэжээ.
Английн мэдээллийн хэрэгсэл 7-ны өдөр ХКН-ын 18-р хурлын бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлжээ. Ройтер агентлаг мэдээлэхдээ, Хятад улс өнөө дэлхийн хамгийн том экспортлогч орон, эдийн засгийн хоёрдах том хүчирхэг гүрэн боллоо. Гэвч ядуурлаас ангижрах, тогтвортой хөгжлөө хэрхэн батлах, авилгыг үндсээр нь арилгах, баян ядуугийн зөрөөг багасгах зэрэг нь ХКН-ын удирдагчдын зохицуулах чухал асуудал болж байна. 18-р хурал эдгээр асуудлыг авч хэлэлцэж, холбогдох бодлого гаргах юм гэжээ. /Баатар орчуулав/
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |