![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Хү Жиньтао 18-р их хурлын тайландаа Батлан хамгаалалт болон армийн орчин үеийн байгуулалтыг түргэтгэнэ гэж илэрхийллээ.
Хү Жиньтао цохон тэмдэглэхдээ, Хятадын олон улсын байр суурьтай зохицсон, үндэсний аюулгүй байдал болон хөгжлийн ашиг сонирхолд нийцсэн бэхжсэн батлан хамгаалалт болон хүчирхэг армийг байгуулах нь Хятадын орчин үеийн байгуулалтын стратегийн үүрэг мөн. Үндэсний амин чухал аюлгүй байдлын шаардлагаар чиглэлээ болгож, эдийн засгийн байгуулалт болон батлан хамгаалалтын байгуулалтыг уялдуулж, батлан хамгаалалт болон армийн байгуулалтыг гурван алхмаар хөгжүүлэх стратегийн дагуу, механикжуулалт болон мэдээлэлжилтын хоёр том түүхэн үүргийг цаг үетэй уралдан биелүүлж, 2020 он гэхэд механикжуулалт болон мэдээлэлжилтийг үндсэнд нь биелүүлэх талаар томоохон ахиц хийх хэрэгтэй гэжээ.
Хү Жиньтао хэлэхдээ, батлан хамгаалалт болон армийн орчин үеийн байгуулалт нь Мао Зе Дүнгийн армийн тухай үзэл санаа, Дэн Сяо Пины шинэ эриний армийн байгуулалтын үзэл санаа, Жян Зэминий батлан хамгаалалт болон армийн байгуулалтын үзэл санаа, шинэ нөхцөл байдал дах батлан хамгаалалт болон армийн байгуулалтын үзэл санаагаар чиглэл болгох хэрэгтэй. Улс орны хөгжлийн стратеги болон аюулгүйн стратегийн шинэ шаардлагад зохицон, шинэ зууны шинэ үед шатны армийн байгуулалтын түүхэн үүргийг бүх талаар хэрэгжүүлж, шинэ эриний идэвхтэй сэргийлэлтийн стратегийн чиг шугамыг хэрэгжүүлж, цаг эринтэй зэрэг урагшилсан армийн стратегийн жолоодлогыг эрчимжүүлж, тэнгис, сансар, сүлжээний аюулгүй байдаыг дээд хэмжээгээр чухалчилж, энх тайван цаг эринд армийн хүчнийг идэвхтэй ашиглаж, цэрэг дайны тэмцлийн бэлтгэлийг тасралтгүй өргөтгөн гүнзгийрүүлж, мэдээлэлжсэн нөхцөл дэх зарим талын дайнд ялах чадвараар гол болгосон олон талын цэрэг дайны үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлнэ гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятад улс сэргийлэлтийн чанартай батлан хамгаалах бодлого хэрэгжүүлнэ. Батлан хамгаалалтын байгуулалтыг эрчимжүүлэх зорилго нь улс орныхоо бүрэн эрх аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, улс орныхоо энх тайван хөгжлийг баталгаажуулах явдал мөн. Хятадын арми бол ямагт дэлхийн энх тайвнийг хамгаалах гуйвшгүй хүчин бөгөөд олон оронтой цэргийн хамтын ажиллагаагаа урьдын адил эрчимжүүлж, цэргийн харилцан итгэлцлийг эрчимжүүлэн, бүс нутаг болон олон улсын аюулгүйн үйл хэрэгт оролцож, олон улсын улс төр аюулгүйн салбарт идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэжээ. /Баатар орчуулав/
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |