• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тайваны олон нийт ХКН-ын 18-р хуралд анхаарал хандуулж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-11-08 10:10:50
      Сүүлийн өдрүүдэд ХКН-ын 18-р их хурлын тухай мэдээ мэдээлэл Тайваны хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарах чухал сэдэв болж байна. Адил бус бизнес хурлын ордонд, мөн банк санхүүгийн судалгааны тайланд ч 18-р их хурлын талаар хэлэлцэх болжээ.
  
     "Лянь Хэ бао сонин" "Хятадын Цаг үе сонин" зэрэг сонинууд ХКН-ын 18-р их хурлыг танилцуулж, ялангуяа эх газрын Тайваньд авч байгаа бодлогод анхаарал хандуулж байна. "Лянь Хэ бао сонин" 7-ны өдөр тэргүүн өгүүлэлдээ, сүүлийн 10 жилийн турш, Тайваны хоолойн хоёр эргийн харилцаанд маш их ахиц гарлаа. 2005 онд дарга Хү Жиньтао Ляньжаньтай уулзсанаар, хоёр эргийн харилцааг энх тайвны замаар хөгжих их үйлс рүү хөтөлсөн юм гэж тэмдэглэжээ. Эх газраас хоёр эргийн харилцааг зохицуулах талаар санаачлагатай, ажил хэрэгч хөгжлийн үзлийг бий болгож, энх тайвны замаар хөгжихөд чухал нөхцөл боломж бүрдүүлснийг тэргүүн өгүүлэлд сайшаасан байна.
 
      7-ны өдөр Даньжян Их Сургуульд болсон "Хоёр эргийн харилцаа хийгээд өнөөгийн эх газрын бодлого" илтгэл тавих хурал дээр Тайваны эх газрын хэрэг эрхлэх салбарын хариуцлагатан Жан Шяньё хэлэхдээ, хоёр эргийн харилцааны талаар авч буй бодлого үргэлжилнэ гэдэгт итгэж байна гэжээ.  
ХКН-ын 18-р их хурал мөн Тайваны банк санхүүгийн салбарынхны анхаарлын төвд байлаа. \Р\
 
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе