|
|
||
Дарга Хү Жиньтао ХКН-ын 18-р их хуралд хийсэн тайландаа, социалист зах зээлийн тогтолцооны системийг сайжруулах болон эдийн засгийн хөгжлийн хэлбэрийг өөрчлөлтийг түргэтгэх хэрэгтэй гэж онцолсон байна.
Тэрээр хэлэхдээ, эдийн засгийн байгуулалтаар гол болгон улс орноо хөгжүүлэх шаардлагатай, хөгжил нь манай орны бий бүхий асуудлыг зохицуулахын зангилаа болно. Зөвхөн эдийн засаг тогтвортой хөгжүүлбэл сая улс орон хөгжин цэцэглэж, ард түмэн буян тансаг амар амгалан амьдарч, нийгэм эвсэг зохицонгуй хөгжлийн үндэс суурь болно. Хөгжлийг баримтлах нь стратегийн гол үзэл санаа юм, түүнд гуйвж болохгүй юм гэжээ.
Өнөөгийн Хятад улс, хөгжлийг баримтлахын үндсэн шаардлага бол шинжлэх ухааны хөгжлийн үзлийг баримталж, шинжлэх ухааны хөгжлөөр гол болгосон, эдийн засгийн хөгжлийн хэлбэрийг өөрчлөхөө түргэтгэхээр удирдамж болгох нь манай орны хөгжлийн үндсэн стратегийн сонголт юм гэжээ.
Хү Жиньтао хэлэхдээ, Хятадын онцлогтой шинэ хэлбэрийн аж үйлдвэржилт, мэдээлэлжүүлэлт, хотжилт, хөдөө аж ахуйн орчин үеийн болгох замаар замнахыг баримтлан, мэдээлэлжүүлэлт болон аж үйлдвэржүүлэлтийн уялдаа холбоо, аж үйлдвэржүүлэлт болон хотжилтын харилцан уялдуулан, хотжилт болон хөдөө аж ахуйн орчин үеийн болгох харилцан зохицуулалтыг түлхүү хөгжүүлж, аж үйлдвэржилт мэдээлэлжүүлэлт, хотжилт, хөдөө аж ахуйн орчин үеийн болгох хөгжлийг ахиулах хэрэгтэй гэжээ.
Нэгд, эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийг тал бүрээр гүнзгийрүүлнэ. Өөрчлөлтийг гүнзгийрүүлэх нь эдийн засгийн хөгжлийн хэлбэрийн өөрчлөлтийг түргэтгэхийн зангилаа болно.
Хоёрт, шишийг бүтээхээр хөгжлийн стратеги болгохыг биелүүлнэ. Шинжлэх ухаан техникийн шинийг бүтээх нь нийгмийн үйлдвэрийн хүчин болон ерөнхийлсөн улсын хүчний стратегийн тулгар хүчнийг дээшлүүлж, улс орны хөгжлийн чухал байранд тавих явдал болно.
Гуравт, эдийн засгийн бүтцийн стратегийн чанартай зохицуулалтыг ахиулна. Энэ нь эдийн засгийн хөгжлийн хэлбэрийн өөрчлөлтийг түргэтгэхийн чухал чиг хандлага болно.
Дөрөвт, хот хөдөөгийн хөгжлийн интеграцлалыг ахиулна. Хөдөө аж ахуй хөдөө тосгонд тариачдын асуудлыг зохицуулах бол нийт намын ажлын голдлого болно, хот хөдөөгийн хөгжлийн интеграцлал бол Хөдөө аж ахуй хөдөө тосгон тариачдын асуудлыг зохицуулах үндсэн арга зам болно.
Тавд, нээлттэй эдийн засгийн төвшинг бүх талаар дээшлүүлнэ. Эдийн засгийн даяарчлалын шинэ нөхцөлд зохицоход, эрхбиш идэвхтэй, санаачилгатай, нээлттэй стратеги хэрэгжүүлж, харилцан ашигтай хамтаар хөгжих олон ургаалжит тэнцвэртэй байх, өндөр үр ашигтай, аюулгүй нээлттэй эдийн засгийн системийг боловсронгуй болгох хэрэгтэй гэжээ.
Хү Жиньтао хэлэхдээ, бид итгэл найдвартай байж, эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх болон эдийн засгийн хөгжлийн хэлбэрийг өөрчлөхийг түргэтгэх хүнд сорилтыг ялан давж, Хятадын эдийн засгийн хөгжлийн чадавх болон өрсөлдөх хүчийг шинэ төвшинд хүргэх хэрэгтэй гэжээ. \Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |