• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лаосын Ардын хувьсгалт намын төв хороо ХКН-ын 18-р их хурал нээгдсэнд баяр хүргэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-11-08 15:48:26
      Лаосын Ардын хувьсгалт намын төв хороо 8-ны өдөр ХКН-ын төв хороонд баярын цахилгаан илгээж, мөн өдөр Бээжинд нээгдсэн ХКН-ын Бүх Хятадын төлөөлөгчдийн 18-р их хуралд халуун баяр хүргэсэн байна.

      Баярын цахилгаанд, ХКН-ын Бүх Хятадын төлөөлөгчдийн 18-р их хурал болж байгаа энэ үеэр, Лаосын Ардын хувьсгалт намын төв хороо, бүх намын гишүүд болон бүх үндэстнүүд ХКН-ын төв хороо, их хурлын төлөөлөгчид, мөн ХКН-ын бүх намын гишүүд болон Хятадын ард түмэнд халуун баяр хүргэж сайн сайхны ерөөл дэвшүүлж байна. ХКН-ын Бүх Хятадын төлөөлөгчдийн 18-р их хурал бүрэн дүүрэн амжилтад хүрэхийг хүсэн ерөөе. Лаос Хятадын тал бүрийн стратегийн түншлэлийн харилцаа мөнхжин бадрахыг хүсэн ерөөе гэж тэмдэглэжээ.

      Лаосын том том сонинууд 8-ны өдөр тэргүүн нүүрэндээ Лаосын Ардын хувьсгалт намын төв хорооны баярын цахилгааныг нийтэлжээ. \Р\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе