• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хү Жиньтао: Социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог боловсронгуй болгоно

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-11-08 15:56:25

      Хү Жиньтао ХКН-ын 18-р их хурал дээр хийсэн тайландаа, социалист зах зээлийн тогтолцооны системийг сайжруулах болон эдийн засгийн хөгжлийн хэлбэрийн өөрчлөлтийг түргэсгэх хэрэгтэй гэж онцолсон байна.

      Тэрээр хэлэхдээ, эдийн засгийн бүтээн байгуулалтыг голчлон улс орноо хөгжүүлэх шаардлагатай байна, хөгжил нь манай орны бүхий л асуудлыг зохицуулах гол зангилаа нь болно. Зөвхөн эдийн засгаа тогтвортой хөгжүүлбэл улс орон хөгжин цэцэглэж, ард түмэн амар амгалан аж төрөн , нийгмийн зохицолт хөгжлийн үндэс суурийг бат бэх болгож чадна. Хөгжлийг баримтлах нь стратегийн гол үзэл санаа юм, үүнд өчүүхэн ч гуйвж дайвж болохгүй юм гэжээ.

       Тэрээр хэлэхдээ, өнөөгийн Хятад улсад, хөгжлийг баримтлахын үндсэн шаардлага бол шинжлэх ухааны хөгжлийн үзлийг баримтлах болно. Шинжлэх ухааны хөгжлөөр голчилсон, эдийн засгийн хөгжлийн хэлбэрийг өөрчлөхөө түргэтгэхийг удирдамжаа болгох нь манай орны хөгжлийн үндсэн стратегийн сонголт юм гэжээ.

      Хү Жиньтао хэлэхдээ, Хятадын онцлогтой шинэ хэлбэрийн аж үйлдвэржилт, мэдээлэлжүүлэлт, хотжилт, хөдөө аж ахуйн орчин үечлэх замаар замнахыг баримтлан, мэдээлэлжүүлэлт болон аж үйлдвэржүүлэлтийн уялдаа холбоо, аж үйлдвэржүүлэлт болон хотжилтын харилцан уялдаа холбоо, хотжилт болон хөдөө аж ахуйн орчин үеийн болгох харилцан зохицуулалтыг түлхүү хөгжүүлж, аж үйлдвэржилт мэдээлэлжүүлэлт, хотжилт, хөдөө аж ахуйн орчин үечлэх хөгжлийг ахиулах болно гэжээ.

       Үүнд Нэгд, эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийг тал бүрээс нь гүнзгийрүүлнэ. Өөрчлөлтийг гүнзгийрүүлэх нь эдийн засгийн хөгжлийн хэлбэрийн өөрчлөлтийг түргэтгэх гол зангилаа болно.

      Хоёрт, шинийг бүтээх хөгжлийн стратегийг хэрэгжүүлнэ. Шинжлэх ухаан техникийн шинийг бүтээх нь нийгмийн үйлдвэрийн хүчин болон улсын цогцолбор хүчин чадлын стратегийн тулгуур хүчийг дээшлүүлж, улс орны хөгжлийн чухал байранд тавих явдал болно.

      Гуравт, эдийн засгийн бүтцийн стратегийн чанартай зохицуулалтыг эрчимжүүлнэ. Энэ нь эдийн засгийн хөгжлийн хэлбэрийн өөрчлөлтийг түргэтгэх чухал чиг хандлага болно.

      Дөрөвт, хот хөдөөгийн хөгжлийн интеграцичлалыг ахиулна. Хөдөө аж ахуй хөдөө тосгон тариачдын асуудлыг зохицуулах нь нийт намын ажлын гол зүйл болно, хот хөдөөгийн хөгжлийн интеграцичлал нь хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачдын асуудлыг зохицуулах үндсэн арга зам болно.

      Тавд, нээлттэй эдийн засгийн төвшинг бүх талаар дээшлүүлнэ. Эдийн засгийн даяарчлалын шинэ нөхцөлд зохицоход, идэвхтэй, санаачилгатай, нээлттэй стратегийг заавал хэрэгжүүлж, харилцан ашигтай хамтдаа хөгжих олон эшт тэнцвэртэй байдал, өндөр үр ашигтай, аюулгүй, нээлттэй эдийн засгийн системийг боловсронгуй болгох явдал болно гэжээ.

      Хү Жиньтао хэлэхдээ, бид итгэл дүүрэн байж, эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх болон эдийн засгийн хөгжлийн хэлбэрийн өөрчлөхийг түргэсгэх хүнд сорилтыг даван туулж, Хятадын эдийн засгийн хөгжлийн чадавх болон өрсөлдөх хүчийг шинэ төвшинд хүргэх хэрэгтэй гэжээ. \Р\



Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе