ХКН-ын 18-р их хурал 8-ны өдөр Бээжинд нээгдлээ. Олон улсын хамтын нийгэмлэг үүнд маш их анхаарал хандуулж, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цаг тухайд нь, бүрэн гүйцэд мэдээлцгээж байна. ХКН-ын 18-р их хурлын нээгдсэн нь чухал ач холбогдолтой, алс хэтийн гүн гүнзгий үр нөлөөгөө үзүүлэх болно гэж олон нийт болон гадныхан үзэцгээж байна.
Мөн өдөр, Ройтер агентлаг, Францын мэдээллийн агентлаг, Ассошиэйтэд Прэсс агентлаг зэрэг дэлхийн том том хэвлэл мэдээллийнхэн 18-р их хурлын нээлтийн талаар мэдээлж, Хү Жиньтаогийн нээлтийн ёслол дээр хийсэн тайланг танилцуулжээ.
Америкийн Кабелын телевизийн мэдээний сүлжээ мөн 18-р их хурлын нээлтийн талаар мэдээлсэн бөгөөд "Хятадын ирээдүй" телевизийн тусгай нэвтрүүлэг хийж, Бээжинд суугаа сэтгүүлчидтэйгээ холбогдож, мөн өдрийн нээлтийн талаар тухайлбал Хү Жиньтаогийн 18-р их хурал дээр хийсэн тайлангийн талаар танилцуулжээ. Америкийн "Уолл-Стрит Журнал сонин"-ны хятад хэлний сүлжээнд "ХКН-ын 18-р их хурал" тусгай мэдээлэл хийснээс гадна, "ХКН-ын 18-р их хурал"-ыг сүлжээний хайлт хийх халуун цэгийн асуудлын нэгд оруулсан байна.
Оросын гол гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 18-р их хурлын нээлтийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй мэдээлэв. Оросын мэдээллийн ТАСС агентлаг 18-р их хурлын нээлтийн ажиллагааны талаарх мэдээллийг хамгийн түрүүнд гаргасны зэрэгцээ нээлтийн ёслолын ажиллагаа, Хү Жиньтао-гийн 18-р их хуралд тайлагнасан тайлангийн талаарх мэдээг үргэлжлүүлэн дамжуулсан байна. Мөн тойм мэдээлэл нийтэлж, 18-р их хурал нь Хятад улсын цаашдын цэцэглэлт хөгжилд чухал ач холбогдолтой юм хэмээн үзсэн байна.
Японы NHK-гийн телевиз өдрийн мэдээгээр 18-р их хурлын нээлтийн талаарх мэдээллийг хамгийн түрүүнд цацсан байна. Японы Киодо Цусин болон Жижи Мэдээллийн хоёр агентлаг 18-р их хурлын холбогдох мэдээллийг тасралтгүй мэдээлсээр байна. \Р\