• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Баян чинээлэг нийгэм байгуулах болон өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлэх зорилтыг дэвшүүлжээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-11-08 12:01:40

       Дарга Хү Жиньтао ХКН-ын 18-р их хуралд хийсэн тайланд тэмдэглэхдээ, Олон улс болон улсын дотоодын байдлаас үзэхэд, Хятадын хөгжил мөн л их орон зайтай стратегийн чухал аз тохиолын үе шатанд оршиж байна. Бид заавал стратегийн аз тохиолын агуулаг болон нөхцөлийн хувиралтыг зөв оновчтой магадалж, аз тохиолыг бүх талаар авч, өрсөлдөөн сорилтыг зохицуулж, ирээдүйгээ сана ачлагатай олж, 2020 он гэхэд бүх талын баян чинээлэг нийгэм байгуулах агуу их зорилтыг биелүүлэхийг батлах ёстой гэжээ.

       Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн бодит байдлын дагуу, 16-р их хурал, 17-р их хурлаас тогтоосон бүх талын баян чинээлэг нийгэм байгуулах зорилтын үндэс суурь дээр шинэ шаардлагыг чармайн биелүүлэх ёстой.

       Эдийн засгийг үргэлжлэн тогтвортой хөгжүүлэх. Эдийн засгийн хөгжлийн арга хэлбэрийн өөрчлөлт их ахиц хийж, хөгжлийн тэнцвэртэй байх, зохицонгуй байх, тогтвортой байхыг ил тод эрчимжүүлсэн үндэс суурь дээр улсын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүн болон хот хөдөөгийн оршин суугчдын хүн нэгбүрийн орлогыг 2010 оныхоос хоёр дахин өсгөх болно.

       Ардын ардчилал тасралтгүй өргөжжээ. Ардчилсан тогтолцоо нэн боловсронгуй болж, ардчиллын хэлбэр нэн баялагжиж, хуулийн дагуу төр улсаа засах үндсэн бодлого бүх талаар хэрэгжиж, хуулийн засаглал үндсэндээ бүрэлдэж, хуулийн итгэл тасралтгүй дээшилж, хүний хүндэтгэгдэж, баталгаажсан байна.

       Соёлын бодит хүчин ил тод эрчимжжээ. Социализмын үнэ цэнийн систем хүмүүсийн сэтгэлд гүнзгийрч, соёлын үйлдвэрлэл нь улсын эдийн засгийн тулгуур аж үйлдвэр болж, Социализмын соёлын хүчирхэг орны бүтээн байгуулалт нэн бэхэжсэн байна.

       Ардын амьдралын төвшин бүх талаар дээшилжээ. Олон нийтийн үйлчилгээг тэнцүүлэх явдал үндсэндээ биелэгдэж, бүх ардын гэгээрэл боловсрол хүртэх хэмжээ болон хүн хүч бэлтгэн төвшин ил тод дээшилж, ажлын байраар хангах явдал нэн бүрэн төгөлдөр болж, орлогын хуваарилалтын зөрөө багасаж, нийгмийн баталгаа нь бүх ард иргэдийн хамарсан байна.

       Эх баялгийг хэмнэх, байгаль орчныг сайжруулсан нийгмийн бүтээн байгуулалт их ахиц хийсэн байна.

       Хү Жиньтао хэлэхдээ, баян чинээлэг нийгэм байгуулахад заавал нэн их улс төрийн эрч зориг болон оюун ухаанаар чухал салбарын өөрчлөлтийн тасралтгүй гүнзгийрүүлж хэрэгтэй гэжээ. \Г.С\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе