• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

18-р их хурлаас ард иргэд их зүйлийг хүсэн хүлээж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-11-08 11:39:20

          ХОУР-ийн мэдээ: ХКН-ын Бүх хятадын төлөөлөгчдийн 18-р их хурал 8-ны өдрийн үдээс өмнө нээгдлээ. Ард иргэд энэ их хурлаас их зүйлийг хүсэн эрмэлзэж байна.

          ХКН-ны 18-р их хурлын өмнөхөн сэтгүүлч Тянь Ань Мэний талбайд зарим иргэдтэй уулзаж сурвалжиллаа. Хятадын олон газраас ирсэн хүмүүс өөрсдийн амьдралаа танилцуулж, 18-р их хурлын амжилттай явагдахыг болон улс орныхоо ирээдүйн сайн сайхныг ёрөөсөн байна.

          ӨМӨЗР-ны Баян-Нуур аймгийн тариачин, намын ахмад гишүүн, 60 настай Ди гуай хэлэхдээ, өнгөрсөн жилүүдэд нам болон засгийн газар үр өгөөжтэй ажилласан нь нүдэнд илхэн байна. Амьдрал улам дээшилж, жаргалтай сайхан болохыг хүсэж байна гэлээ.

          Шаньси мужийн оюутан Сун Я хэлэхдээ, ирэх таван жилд ажлын байраар хангах төсөл улам эрчимжээсэй, тэгвэл ажил олоход амархан болно гэжээ.

          Ард иргэдийн амьжиргааг сайжруулах, орлогын тэгш хуваарилалт, нийгмийн шударга байдлыг эрчимжүүлэх... 18-р их хурлаар эдгээр ард иргэдийн анхаарч байгаа, бодит асуудлыг шийдвэрлэхийг хүмүүс хүсэж байна. ХКН-ны төв хорооны дэргэдэх намын сургуулийн намын түүхийг судлах газрын орлогч дарга Ше Чүньтао хэлэхдээ, эрх баригч намын хувьд 18-р их хурал нээгдэж байгаа нь Хятадын үйл хэрэг, мөн Хятадын ард түмний том үйл хэрэг учраас ард иргэд хүсэж хүлээх нь зүй ёсных юм гэжээ.

          Өнгөрсөн 10 жилд Хятадын эдийн засгийн өсөлт түргэсч, нийгмийн удирдлагын шинэчлэл, нийгмийн даатгал бүх иргэдийг хамран, ард олны төлөө маш олон ашигтай ажил хийгдэж, эдийн засгийн ерөнхий хэмжээ дэлхийд хоёрт орж, олимп, дэлхийн яармаг зэргийг зохион байгуулж, ард иргэд эх орноороо бахархах болжээ. Гадаад, дотоодын улс төр, эдийн засгийн өнөөгийн ээдрээнтэй нөхцөлд 18-р их хурал Хятадын ирээдүйн хөгжилд улам илүү үр нөлөө үзүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна. \Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе