![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Кенийн Найроби их сургуулийн улс төрийн салбарын профессор Кимани Ижогу 18-р их хурал нээгдсэнд баяр хүргээд, Хятадын хөгжил нь Африкийн орнуудад бодит үр ашиг авчрах болно гэж онцолжээ.
Тэрээр ХОУР-ын сэтгүүлчид ярилцлага өгөх үеэр хэлэхдээ, Хятадын хөгжил нь заналхийлэл биш, харин Африкийн орнууд, тэрчлэн дэлхий дахин Хятадын хөгжлийн үр шимийг хүртэж байна. Сүүлийн 10 жилд, Хятад улс Кенийн дэд бүтцийн байгуулалтад маш их хувь нэмэр оруулсан юм. Африкийн ирээдүйн хөгжил өрнөдийн орнуудтай харилцаагаа хөгжүүлээд зогсохгүй харин Хятад зэрэг Азийн орнуудтай харилцаагаа хөгжүүлэх явдал гэж би үзэж байна гэжээ.
18-р их хурал Хятадын шинэ хуучин удирдагчдын халааг хийх юм. Кенид мөн ирэх оны эхээр сонгууль болно. Хоёр орны шинэ удирдагчид хоёр орны харилцааг шинэ шатанд хүргэх нь зайлшгүй юм гэж тэрээр илэрхийлжээ. \Р\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |