• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын онцлогтой социалист улс төрийн хөгжлийн замаар замнахыг баримтална

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-11-08 11:58:34
          Хү Жиньтаогийн ХКН-ын 18-р их хуралд хандан хийсэн тайланд заахдаа, Хятадын онцлогтой социалист улс төрийн хөгжлийн замаар замнахыг баримталж, улс төрийн тогтолцоонд өөрчлөлт хийнэ гэж заалаа.

          Хү Жиньтао хэлэхдээ, ардын ардчлал бол ХКН-ын ямагт өндөр мандуулах гэрэл цацарангуй далбаа юм. Өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлснээс хойш социализмийн хөгжүүлсэн зөв буруу хоёр талын туршлагыг дүгнэж, ардын ардчлал бол социализмийн амь нас мөн гэдгийг онцлон, төрийн өливаа эрх ард түмнийх юм гэдгийг баримтлан, улс төрийн тогтолцооны өөрчлөлтийг тасралтгүй ахиулж, социализмийн ардёилсан улс төрийн байгуулалтад чухал амжилт гаргаж, хятадын онцлогтой социализмийн улс төрийн хөгжлийн замыг нээж, хамгийн өргөн ардын ардчилсан урагшлалтын зөв замыг тогтоосон юм гэлээ.

          Улс төринй тогтолцооны өөрчлөлт бол Хятадын тал бүрийн өөрчлөлтийн чухал бүрэлдэхүүн хэсэг мөн, улс төрийн тогтолцооны өөрчлөлтийг эрхбиш үргэлжлэн тогтвортой, идэвхтэй ахиулан, ардын ардчлалдыг улам өргө дэлгэр, бүрэн төгөлдөр, боловсронгуй болгох хэрэгтэй. Нам удирдан ард түмэн эзэн сууж, хуулийн дагуу улс орноо засах урганик нэгдлийг баримтлан, ард түмэн эзэн болох үндэс суурийг баталгаажуулж, нам төрийн эрч хүчийг идэхжүүлэн, ардын идэвхжилийг дайчлахаар зорилго болгон, социазист ардчлалыг өргөтгөн, социализмийн хуулийн засаглалт орны бүтээн байгуулалтыг түргэтгэж, социалист улс төрийн боловсоныг хөгжүүлнэ. Намын удирдах хэлбэр болон эрх барих хэлбэрийг боловсронгуй болгоход хүч тавин, нам ард түмнийг удирдан улс орноо үр ашигтай засахыг баталгаажуулна. Ардчлалын тогтолцоог боловсронгуй болгоход хүч тавьж, ардчлалын хэлбэрийг баяжуулан, ард түмний хуулийн дагуу ардчилсан сонгуульд оролцох, ардчлалаар бодлого тогтоох. ардчлалаар удирдах, ардчлалаар хяналт тавтихыг баталгаажуулна. улс орныг засах болон нийгмийн удирдлагын явцад хуулийн засаглалийн нэн чухал үүрэг гүйцэтгэхийг улам хүндэтгэж, улс орны хуулийн тогтолцооны нэгдмэл байдал, нэр хүнд, эрх сүрийг хамгаалан, ард түмэн хуулийн дагуу нэн өргөн эрх чөлөө эдлэхийг баталгажуулна. тогтолцооны байгуулалтыг нэн чухал байранд тавьж, Хятадын социалист улс төрийн тогтолцооны давуу чанарыг гүйцэд бадруулж, хүн төрөлхтний улс төрийн боловсны ашигтай ололт амжилтыг идэвхтэй суралцаж, өрнөдийн улс төрийн тогтолцооны хэв загварыг яасан ч хуулан хэрэгжүүлэхгүй.

          Хү Жиньтао заахдаа, улс төрийн байгуулалт болон улс төрийн тогтолцооны өөрчлөлтийг ахиулахад доорхи хэдэн зүйлийн чухал үүргийг биелүүлэх хэрэгтэй: нэгд, ард түмнийг ардын төлөөлөгчдийн их хурлаар дамжуулан, төрийн эрхээ хэрэгжүүлэхийг дэмжин баталгаажуулна. хоёрт, социализмын зөвшилцлийн ардчилсан дүрмийг боловсронгуй болгоно. гуравд, үндсэн шатны ардчиллын дүрмийг боловсронгуй болгоно. дөрөвт, хуулийн дагуу улс орноо засахыг бүх талаар ахиулна. тавд, засаг захиргааны тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлнэ. эрх хэрэгжүүлэхийг хязгаарлах болон хяналт тавих системийг боловсронгуй болгоно. долоод, хамгийн өргөн эх оронч нэгдмэл фронтыг бэхжүүлэн хөгжүүлнэ гэжээ.

          Хү Жиньтао хэлэхдээ, Хятадын онлогтой социалист улс төрийн хөгжлийн зам, нийт иргэдтэйгээ хүч хамтран тэмцэх зөв зам мөн. бид эрхбиш эрс хэлбэрэлтгүй энэ замаар урагшилж, эх орны социалист ардчилсан улс төрөө улам өрнүүн хөгжүүлнэ гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе