• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс ирээдүйгээ шийдэх нэгэн долоон хоногтой золгож байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2012-11-08 17:26:48

          Олон улсын яриа хэлэлцээнд "Ирээдүйгээ шийдэх ач холбогдолтой" гэгдэж байгаа долоон хоног 8-ны өдөр эхэлж байна, Хятадын эрх баригч нам болох ХКН-ны 18-р их хурал Бээжинд нээгдлээ. Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах шийдвэрлэх чанарын үе шатаа угтан, тасралтгүй нэмэгдсээр байгаа олон сорилтуудтай тулгарч буй байдалд, ХКН-ны төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао мөн өдрийн нээлтийн хурал дээр онцлохдоо, ХКН-ны удирдлага дор Хятад улс өөрийн онцлогтой социализмын замаар гуйвшгүй замнах болно гэлээ. Одоо дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу

          Хү Жиньтао хэлэхдээ, одоо миний бие ХКН-ны 17-р Төв Хорооний өмнөөс их хуралд тайлагнаж байна. Тайланг бичгээр төлөөлөгчдөд тараасан тул та бүхэн хянан үзнэ үү. Өнөөдөр би бүх агуулгыг уншихгүй, гол агуулгыг нь хураангуйлан өгүүлнэ гэлээ.           8-ны өдрийн нээлтийн хурал дээр Хү Жиньтао товч үгээр тайлангаа эхлүүлжээ. ХКН-ны эрх барих байр суурийг Хятадын үндсэн хуулиар баталсан, өнөөдөр бүх төлөөлөгчдөд өгч хянуулж байгаа энэхүү тайлангийн гол үүргийн нэг нь ирэх таван жил, цаашлан улам урт хугацаанд ХКН-ны засаг барих чиглэл болон үйл ажиллагааны хөтөлбөрөө тогтоон, Хятадын бүтээн байгуулалт болон хөгжлийг жолоодох явдал болох юм гэж тэрээр илэрхийлжээ.

          ХКН засаг барих явцад учирч байгаа сорилтууд ба олон улсын хамтын нийгэмлэгээс Хятад улсын ирээдүйн замналыг ихэд анхаарч байгаа үед, Хү Жиньтао яриандаа нэн тэргүүнд энэхүү асуудлаар ил тод тунхаглажээ. Энэ тунхаг нь 18-р их хурлын гол агуулга болох юм, тэрээр хэлэхдээ, энэ удаагийн их хурлын гол агуулга нь Хятадын онцлогтой социализмын агуу их далбааг өндөрт өргөн, Дэн Шяопингийн онол, "Гурван төлөөлөл" үзэл санаа, шинжлэх ухаанч хөгжлөөр жолоодлого болгон, үзэл санаагаа чөлөөлөн, өөрчлөлт хийж нээлттэй байж, хүчин чадлаа төвлөрүүлэн, хүндрэл бэрхшээлийг ялан давж, Хятадын онцлогтой социализмын замаар гуйвшгүй урагшлан, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахаар чармайх болно гэжээ.

          Гуйвшгүй гэдэг үг нь ХКН Хятадын онцлогтой социализмын замаар замнахын хатуу шийдсэнийг харуулж байгаа бөгөөд, Хятад улс ирээдүйдээ ямар замаар явах бол хэмээн таамаглаж байгаа гадаадынханд ил тод хариулт өгсөн байна.

          Нэгэн зууны цуцалтгүй чармайлтаар ХКН улс орны байдалд нийцсэн Хятадын онцлогтой социализмын замыг эрж олж, Хятадын онцлогтой социализмын онолын системийг бий болгон, Хятадын онцлогтой социализмын тогтолцоог байгуулсан байна. 8-ны өдөр ХКН анх удаа 18-р их хурлын тайландаа энэ гурван ололт амжилтын талаар тайлбарлан, эдгээр амжилтаас Хятадын нийгмийн хөгжилд үзүүлсэн үр ашгийг өндрөөр үнэлжээ. Хү Жиньтао хэлэхдээ, Хятадын онцлогтой социализмын зам, Хятадын онцлогтой социализмын онолын систем, Хятадын онцлогтой социализмын тогтолцоо энэ гурав бол нам, ард түмний 90 хэдэн жилийн турших хүчин чармайлт, нээлт болон туршлагын үр дүн болох тул нандигнан үзэж гуйвшгүй баримтлан, тасралтгүй хөгжүүлбэл зохино гэлээ.

          Гэвч Хятадын хөгжлийн зам тэгш дардан байгаагүй, ирээдүйд ХКН-ны өөрчлөлт хийх , хөгжүүлэх үүрэг нэлээд хүнд байна. Хү Жиньтао их хурлын тайлайндаа ирээдүйн ажилд нэлээд нарийн төсөл дэвшүүлж, Хятадын өнөөгийн эдийн засаг, нийгмийн хөгжилдтулгарч байгаа зарим халуун цэг, хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх аргыг дэвшүүлжээ.

          Халуун цэг 1. Эдийн засгийн тогтвортой, эрүүл хөгжлийг баталгаажуулах:

          Тайланд хэлэхдээ, Хятад улс ирээдүйд эдийн засгийн системийн өөрчлөлтөө бүрэн эрчимжүүлнэ, шинийг бүтээх хөгжлийн стратегийг хэрэгжүүлэн, эдийн засгийн бүтцэд стратегийн чанартай зохицуулалт хийж, хот хөдөө тосгоны хөгжлийг уялдуулан, нээлттэй эдийн засгийн төвшинг бүх талаар эрчимжүүлэх болно гэжээ.

          Халуун цэг 2. Өөрчлөлтийг түргэсгэн, ардчиллыг боловсронгуй болгох :

          Тайланд онцлохдоо, улс төрийн байгуулалдаа өөрчлөлт хийх нь Хятадын бүх талын өөрчлөлтөд чухал үүрэгтэй юм гэсэн бөгөөд ажил хэрэгч шинэ арга барилыг дурджээ. Нэн тэргүүнд ард иргэд АТИХ-аар дамжуулан улс орны үйл хэрэгт оролцохыг дэмжих, баталгаажуулах явдал юм гэсэн бөгөөд үүнд орон нутгийн ардын төлөөлөгчдийн тоог нэмэгдүүлэхийг онцлон дурдсан байна.

          Тайланд мөн заахдаа, ХКН ардчилсан нам бүлгийн улс төрийн зөвшилцлийг эрчимжүүлнэ. Улс төрийн зөвшилцлийг шийдвэр гаргах дүрэмд хамруулж, шийдвэр гаргахын өмнө буюу явцад зөвшилцөн, ардчилсан зөвшилцлийг бодит чанарыг дээшлүүлнэ. Тайланд заахдаа, нам, үндсэн хууль болон хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй гэжээ.

          Халуун цэг 3. Ард олны амьжиргааны төвшинг дээшлүүлэн, нийгмийн шударга байдлыг хамгаалах:

          Ард иргэдийн амьжиргааг сайжруулах болон баталгаажуулах, өөрчлөлт шинэчлэл нээлттэй бодлогын үр ашгийг ард түмэнд олгох нь ХКН-ны сүүлийн жилүүдэд чухалчилж байгаа ажлуудын нэг юм. 18-р их хурлын тайлан энэ ажлын байр суурийг дахин баталжээ. Боловсролын салбарыг иргэдийн санаанд нийцүүлэх, ажлын байраар хангах асуудлыг өндөр үр ашигтай болгох, арга бүхнийг хайж ард иргэдийн орлогыг дээшлүүлэх, нийгмийн удирдлагаа эрчимжүүлэн шинэчлэх зэрэг ажлыг хийхээр амласан байна.

          Хү Жиньтао онцлохдоо, хөгжлийн үр ашгийг ард түмэнд эдлүүлэх гэвэл орлогын хуваарилалтын дүрмийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх хэрэгтэй гэсэн байна.

          Халуун цэг 4. Экологийн соёлын байгуулалтыг сайжруулах:

          Хятадын түргэн хөгжлийг дагаад эдийн засгийн өсөлт, нөөц баялаг, орчны нөлөөлөлд улам бүр автах боллоо. ХКН-ны 18-р их хурлын тайланд анх удаа Экологийн соёлын бүтээн байгуулалт гэсэн бүлгийг нэмэн оруулж, энэхүү соёл бол ард түмний амьдрал, үндэстний ирээдүйн алс хэтийн төлөвлөгөөтэй холбоотой, түүнчлэн дэлхийн экологийн аюулгүй байдалд хувь нэмрээ оруулахад тустай гэдгийг онцолжээ. Экологийн соёлын хүч тавих гол цэгийн нэг бол нутаг дэвсгэрийн сул орон зайг нээн ашиглах явдал юм.

          Тайланд мөн заахдаа, Хятад улс далай тэнгисийн нөөц баялгийг нээх, далайн эдийн засгийн хөгжүүлэх, далайн экологийн орчныг хамгаалах, далай тэнгисийн хүчирхэг орон болно гэжээ.

          Халуун цэг 5. Намын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, авилгатай шийдвэртэй тэмцэх:

          Тайланд ХКН өөрийн бүтээн байгуулалтыг сайжруулах талаар дэлгэрэнгүй танилцуулжээ. Намын доторх аргачлалыг хөгжүүлэх талаар заахдаа, намын гишүүдийн хувийн байр суурийг баталгаажуулж, намын гишүүдийн ардчилсан эрхийн баталгааны тогтцыг эрүүлжүүлэх, намын гишүүдийн мэдлэг олж авах, оролцох, сонгох, хянах эрхгийг хэрэгжүүлнэ гэжээ. Намын төлөөлөх тогтцыг сайжруулах арга хэмжээ хүмүүсийн анхаарлыг татаж байна.

          Авилгатай тэмцэх, цэвэр улс төрийг байгуулах нь нам тууштай баримталж буй улс төрийн байр суурь юм. Удирдах албан тушаалтан эргэж мэдээлдэг системийг хэрэгжүүлэх, удирдах албан тушаалтан ялангуяа гол албан тушаалтны эрхэнд хяналт тавих, авилгыг шийтгэх хатуу байр суурийг баримтална гэж тайланд заажээ.

          Батлан хамгаалах болон армийн бүтээн байгуулалтын талаар тайланд заахдаа, Хятад улс хамгаалалтын чанартай батлан хамгаалах бодлого хэрэгжүүлнэ. Батлан хамгаалалтын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилго нь улс орныхоо бүрэн эрх, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, улс орны энх тайван хөгжлийг баталгаажуулах явдал мөн. Хятадын арми бол ямагт дэлхийн энх тайвныг хамгаалах гуйвшгүй хүчин бөгөөд олон оронтой цэргийн хамтын ажиллагаагаа урьдын адил эрчимжүүлж, цэргийн харилцан итгэлцлийг эрчимжүүлэн, бүс нутаг болон олон улсын аюулгүйн үйл хэрэгт оролцож, олон улсын улс төр аюулгүйн салбарт идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэжээ.

          Тайланд хэлэхдээ, Хятад улс энх тайвнаар зэрэгцэн орших таван үндсэн зарчмын суурин дээр бусад улс оронтой бүх талын нөхөрсөг хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Бид дэлхийн улс орнуудын засаг баригч нам болон улс төрийн бүлгэмтэй нөхөрсөг харилцааг буй болгон, АТИХ, УТЗЗ, орон нутаг, ард иргэдийн гадаад харилцааг эрчимжүүлэн, улс орны харилцааг хөгжүүлэх нийгмийн суурь болгох юм гэжээ.

          Тайланд онцлохдоо, Хятадын ард иргэд энх тайван, хөгжлийн ирээдүйг хүсэж, дэлхийн бүх улс орнуудын ард түмэнтэй хамтдаа хүн төрөлхтний энх тайван болон хөгжлийн төлөө цуцалтгүй хүчин зүтгэх болно гэжээ.\ Дүүрэнжаргал орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе