• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улсын туршлагаас суралцана гэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-11-08 11:55:34

       ХОУР-гийн мэдээ: Нигерийн уул уурхай, хар төмөрлөгийн хөгжлийн сайд Муса Мохаммед Сада 7-ны өдөр Бээжинд хэлэхдээ, өнгөрсөн 10 жилд Хятад улс нөөц баялаг, байгаль орчны тасралтгүй хөгжлийг ахиулах салбарт оруулсан хүчин чармайлт үнэхээр бахдууштай юм. Нигер улс Хятад улсын уул уурхайн нөөц баялгийг нээн ашиглах талын тэргүүний техникээс суралцаж, Хятад улсын уул уурхайн нөөц баялгийн менежментийн талаарх тэргүүний туршлагаас хуваалцах хүсэлтэй байна гэжээ.

       2012 оны Хятадын уул уурхайн олон улсын хурал дээр тэрээр дээрх үгийг хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ, Хятадын уул уурхайн олон улсын хурал дотоод гадаадын уул уурхайн сайд болон уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн өндөр албаны хүмүүст сайхан тавцан олголоо. Энэхүү тавцангаар дамжин, дотоод гадаадын уул уурхайн эрчим хүчний салбарынхан хоёр талын ойлголцлоо эрчимжүүлэн, нийтлэг ойлголтоо өргөтгөн, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх хэрэгтэй гэжээ. \Н. Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе