• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

ХКН-ын шинэ удирдагчид Хятадын онцлогтой социализмыг байгуулна гэдэгт итгэлтэй байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2012-11-08 16:12:39

        ХОУР-гийн мэдээ: Вьетнамаас Хятадад суугаа элчин сайд Нгуен Ван Тхо 7-ны өдөр Бээжинд хэлэхдээ, ХКН-ын Бүх хятадын төлөөлөгчдийн 18-р их хурлаас сонгогдох шинэ удирдагчид Хятадын ард түмнийг удирдан Хятадын онцлогтой социализмыг бүтээн байгуулна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

        Тэрээр хэлэхдээ, 2009 оноос Хятад улсад суугаа элчин сайдаар томилогдон ажилласнаас хойш, Хятад улсын социализмыг байгуулах болон эдийн засаг, нийгэм зэрэг салбар дахь түүхэн ач холбогдолтой асар их өөрчлөлтийг өөрийн биеэр мэдэрлээ. ХКН-ын удирдлага дор Хятад улс нэгэнт дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц болж, ардын амьдрал улам сайжирсаар байна. ХКН-ын 18-р их хурлаас сонгогдох ХКН-ын шинэ удирдагчид Вьетнам Хятад хоёр орны нөхөрлөл болон бүх талын хамтын ажиллагааны харилцааг эрчимжүүлэн, хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг улам гүнзгийрүүлэн, хоёр орны ард иргэдэд бодитой ашиг тусаа хүргэхийг хүсэж байна гэжээ. \Н. Пүрэвжав орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе