![]() |
|
![]() |
![]() |
|
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Дарга Хү Жиньтао ХКН-ын 18 дугаар их хурал дээр тавьсан тайландаа хүн төрөлхтний энх тайван болон хөгжлийн ариун үйлсийг цаашид урагшлуулна гэж цохон тэмдэглэжээ.
Хү Жиньтао хэлэхдээ, өнөөгийн дэлхий нийтэд гүнзгий бөгөөд будлиантай өөрчлөлт гарч, энх тайван, хөгжил нь цаг эриний гол урсгал болсоор байна. Дэлхийн олон туйл, эдийн засгийн даяаршил гүнзгийрэн хөгжиж, соёлын олон тал, нийгмийн мэдээлэлжилт тасралтгүй урагшилж, шинжлэх ухаан техникийн хувьсгал шинэ үсрэлт олж, даяаршлын хамтын ажиллагаа олон давхаргат бүх чиглэлээр өргөжин тэлж, шинээр хөгжиж буй зах зээлийн орон болон хөгжиж буй орны ерөнхий бодит хүч сайжирч, олон улсын хүчний харьцаа дэлхийн энх тайвныг хамгаалахад ашигтай чиг хандлага руу хөгжиж, олон улсын байдлыг ерөнхийд нь тогтвортой байдлаа баталгаажуулахад олон ашигтай нөхцөл бүрдүүлж өглөө. Үүний зэрэгцээ дэлхий дахин мөн амгалан тайван бус байдалд оршсоор байна гэжээ.
Тэрээр мөн онцлохдоо, хүн төрөлхтөн ганцхан дэлхийтэй, улс орнууд энэ л дэлхийдээ хамтаар амьдарч байна. Хүчирхэг нь буурайгаа дарлах нь хүн төрөлхтний хамт орших зам биш, дайн дажнаар сайн сайхан дэлхийг байгуулж чадахгүй гэдгийг түүх бидэнд өгүүлсэн. Энх тайвныг эрхэмлэж дайн дажныг цээрлэн, хөгжлийг биелүүлэн ядуурлаас ангижирч, хамтран ажиллаж, сөргөлдөн зөрчилдөхөөс зайлсхийж, өнө мөнхийн энх тайван, хамтаар хөгжсөн эвсэг зохицонгуй дэлхийг хамтаар байгуулах нь дэлхийн ард түмний хамтын хүсэл мөрөөдөл юм. Олон улсын харилцаанд эрх тэгш харилцан итгэлцсэн, уужуу сэтгэлээр харилцан суралцсан, хамтран ажиллаж хамтаар ялалтанд хүрэх үзэл санаагаар олон улсын шударга байдал тэгш эрхийг хамтаар хамгаалахыг бид зорьдог гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятад улс энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтын ялалтын далбааг өндөрт өргөж, дэлхийн энх тайвныг хамгаалах, хамтын хөгжлийг урагшлуулахын төлөө цуцалтгүй чармайх болно гэжээ.
Хү Жиньтао онцлохдоо, Хятад улс энх тайван хөгжлийн замаар цуцашгүй замнаж, тусгаар тогтносон, бие даасан энх тайван гадаад харилцааны бодлогыг тууштай хэрэгжүүлэх болно. Бид үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгаа эрс хамгаалан, аливаа гаднын дарамтад өртөхгүй. Бид хэрэг явдлын зөв буруу, тэгш хазгайг үндэслэн өөрийн байр суурь болон бодлогоо тогтоож, шударга ёсыг баримтлан, үргэлжлүүлэх болно. Хятад улс энх тайвны замаар олон улсын зөрчил мөргөлдөөн болон халуун цэгийн асуудлыг зохицуулах бөгөөд зэвсэг хөдөлгөх буюу зэвсгээр сүрдүүлэхийг эсэргүүцэж, бусад орнуудын хууль ёсны засаглалд халдахыг эсэргүүцэж, бүх хэлбэрийн терроризмыг эсэргүүцэх болно. Хятад улс олон хэлбэрийн жанжлах болон хүчирхийллийн бодлогыг эсэргүүцэн, хэзээ ч хүч хэрэглэхгүй, гадагш тэлэхгүй. Хятадын ард түмний эрх ашгийг дэлхийн ард түмний эрх ашигтай уялдуулж, олон улсын хэрэгт идэвхтэй оролцож, хариуцлагат улс орны үүрэг хариуцлагаа гүйцэтгэн, дэлхийн чанартай сорилттой хамтаар тэмцэх болно гэлээ.
Тэрээр мөн онцлохдоо, Хятад улс харилцан ашигтай хамтаар амжилтад хүрэх нээлттэй стратегийг тасралтгүй баримтлан, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр дамжин дэлхийн эдийн засгийн хүчтай, тасралтгүй, тэнцвэртэй өсөлтийг ахиулах болно. Хятад улс өмнөд умардын зөрөөг багасгахад хүч тавьж, хөгжиж буй орнууд бие даасан хөгжлийн чадавхаа дэмжих болно. Хятад улс голлох эдийн засгийн цогцын микро эдийн засгийн зохицуулалтыг эрчимжүүлэн, яриа хэлэлцээгээр эдийн засаг худалдааны зөрчлийг зохицуулах болно. Хятад улс эрх мэдэл болон үүрэг хариуцлагын тэнцвэрийг баримтлан, дэлхийн эдийн засгийн зохицуулалтад идэвхтэй оролцож, худалдаа болон хөрөнгө оруулалтын чөлөөтэй, дөхөм дөт байдлыг урагшлуулан, олон төрөл хэлбэрийн хамгаалах үзлийг эсэргүүцнэ гэжээ.
Хү Жиньтао хэлэхдээ, Хятад улс энх тайвнаар зэрэгцэн орших таван үндсэн зарчмын үндсэн дээр бусад улс оронтой бүх талын нөхөрсөг хамтын ажиллагааг хөгжүүлнэ. Бид хөгжингүй орнуудтай харилцаагаа сайжруулан хөгжүүлж, хамтын ажиллагааны цар хүрээгээ өргөтгөн, маргаанаа зохистой шийдвэрлэн, урт хугацааны тогтвортой эрүүл саруул хөгжсөн их гүрнүүдийн шинэ харилцааг хөгжүүлнэ. Хөрш орнуудаа хүндэлж, хөрш орнуудтайгаа түншийн харилцаа тогтоон, эвсэг найртай, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэн, өөрийн хөгжлөөрөө хөрш орнуудаа дайчлахыг үргэлжлэн баримтлах болно. Бид хөгжиж байгаа орнуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хөгжиж байгаа орнуудын эрх ашгийг хамтаар хамгаалан, дэлхийн том үйл хэрэг дэх хөгжиж байгаа орнуудын байр суурийг дээшлүүлэхээр чармайн, үүрд хөгжиж байгаа орнуудын хамгийн сайн найз, хамгийн итгэлтэй түнш байх болно. Бид олон талт үйл хэрэгт идэвхтэй оролцон, олон улсын дэглэм болон олон улсын систем зүй зохистой хөгжихийг түлхэн ахиулна. Бид олон нийтийн болон соёл иргэншлийн гадаад харилцааг хөгжүүлэн, манай улсын гадаад дах хууль ёсны эрх ашгийг хамгаалах болно. Бид дэлхийн улс орнуудын эрх баригч нам болон улс төрийн бүлэглэлтэй нөхөрсөг харилцааг буй болгон, АТИХ, УТЗЗ, орон нутаг, ард иргэдийн гадаадтай харилцах явдлыг эрчимжүүлэн, улс орны харилцааг хөгжүүлэх нийгмийн суурийг бэхжүүлэх болно гэжээ.
Хү Жиньтао хэлэхдээ, Хятадын ард түмэн энх тайван, хөгжлийг эрмэлзэж, дэлхийн бүх улс орнуудын ард түмэнтэй хамтаар хүн төрөлхтний энх тайван болон хөгжлийн төлөө цуцалтгүй чармайх болно гэжээ.\А. П. Д орчуулав\
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |